Монголын сагсчид Латвийн багийг хожиж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Латвийн багийг хожиж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Монголын сагсчид Латвийн багийг хожиж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын эрэгтэй баг эхний хожлоо авлаа. Монгол, Латвийн тоглолт 20:16 онооны харьцаагаар манай залуусын хожлоор өндөрлөлөө.

18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан. Эхний тоглолт дэлхийн аварга цолоо хамгаалан тоглож байгаа АНУ-ын баг Латвийг 21:13-аар хожсон. Удаах тоглолт Беларус, Гүржийн хооронд болж 21:16-аар гүржүүд хожсон. Эх орондоо анх удаа багийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа Монгол Улсын баг Латвийн багийг 20:16 онооны харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа. Манай залуус хоёр дахь тоглолтоо 20:30 цагаас Беларусын багтай хийнэ.

Одоогоор “С” хэсгийг АНУ, Гүрж, Монголын баг нэг хожилтой тэргүүлж эхэлсэн бол Беларус нэг, Латви хоёр хожигдолтой боллоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 6-ны өдөр болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно.

18 хүртэлх насны ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдөр ДАШТ-ий анхны хожлоо авлаа.

Монголын багт багтсан Пэрэнлэйжамц дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од Гавьяат дасгалжуулагч Шаравжамцын хүү билээ.

Д.Сүхбаатарын талбайд болж буй 18 хүртэлх насны ДАШТ-ийг http://www.fiba.basketball/3x3U18WC шууд үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж