Зүрхний шигдээсийг эдгээх “наалт” | News.MN

Зүрхний шигдээсийг эдгээх “наалт”

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Зүрхний шигдээсийг эдгээх “наалт”

Зүрхний шигдээсийг эдгээх “наалт”

Эрдэмтэд мянга мянган зүрхний шигдээстэй хүнд тус дэм болох, зүрхний үйл ажиллагааг дэмжих наалтыг хөгжүүлж чаджээ. Зүрхэнд оёх 3х2 см энэхүү наалт нь өвчтөний нөхөн төлжих эсээс дээж аван, лабораторийн нөхцөлд үржүүлж байгаа ба эцсийн үр дүнд булчин болж хувиран, тухайн зүрхний эсийг нөхөн сэргээх урвал явуулдаг байна.

Манчестерт болсон бага хурлын үеэр “Империал” коллежийн судлаачид тухайн бүтээгдэхүүнийг туулай дээр туршсан нь амжилттай болсон гэж мэдэгджээ. Харин клиникийн туршилт нь дараагийн хоёр жилээс эхэлнэ гэж Британийн зүрх судасны нийгэмлэгээс мэдэгдсэн байна. Зүрхний шигдээс нь амин дэм, хүчилтөрөгчийн дутагдал, артерийн судасны бөглөрлөөс болж үүсдэг. Энэхүү бөглөрлийн улмаас зүрхний булчин гэмтэж, зүрхний эдгэшгүй өвчин тусах шалтгаан болдог.

Англи улсад зүрхний шигдээсээр өвчилсөн 920 мянга гаруй хүн байдаг ажээ.

Судлаач доктор Ричард Жаббор “Тун удахгүй эмч нар зүрхний шигдээстэй хүн бүрд энэхүү эмчилгээг санал болгон эмчилж, цаашлаад байнгын хангалт бий болгож, өвчтөнд шууд суулгах боломжийг бүрдүүлж чадна гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Судалгааг санхүүжүүлэгч “British Heart Foundation”-ий профессор Мэтин Акварин “Зүрхний шигдээс хүнийг тамирдуулж, өдөр тутмын энгийн зүйлсийг ч хийж чадахгүй болтол нь амьдралыг өөрчилдөг эдгэшгүй өвчин юм. Хэрэв бид зүрхийг нь нөхөж, эмчилж чадвал энэ өвчнөөр өвчилсөн олон хүний амьдралыг аварч чадна” гэжээ.

Б.ЦОГТСАЙХАН
Эх сурвалж: The Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж