Хөлдөөсөн жимс, хүнсний ногооны амин дэм буурдаггүй | News.MN

Хөлдөөсөн жимс, хүнсний ногооны амин дэм буурдаггүй

Хөлдөөсөн жимс, хүнсний ногооны амин дэм буурдаггүй

Хөлдөөсөн жимс, хүнсний ногооны амин дэм буурдаггүй

Эрүүл байхын тулд жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх хэрэгтэйг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим жимсний хувьд ургаж гүйцэх улирал нь болоогүй, амралтын өдрүүдэд хүнсний ногоо худалдаад авсан ч долоо хоногийн сүүлээр идэж бардаггүй. Ийм тохиолдолд та хөлдөөгөөд хэрэглэх боломжтой юм.

Магадгүй зуны улиралд боловсорч, худалдаанд гардаг тоор, гүзээлзгэнэ зэрэг жимсийг хөлдөөгөөд амт, шим тэжээлийг нь алдагдуулалгүйгээр өвөл ч идэх боломжтой. Сүүлд гаргасан судалгаагаар жимсийг хөлдөөж хадгалахад тухайн жимсний амин дэм буурдаггүй ба харин ч зарим тохиолдолд шинэхэн жимснээс ч өндөр байдаг ажээ. “Ingredients: Unveiling the Essentials Elements of food” номын зохиолч, хоол судлаач Али Бозари “Хүнс хадгалалтын явцад хүн төрөлхтөн хөлдөөх үйл ажиллагааг олсон ч энэ нь үнэн хэрэгтээ амин дэм хадгалах хамгийн шилдэг арга. Магадгүй та шинэхэн жимс тогтмол худалдаж авах боломжгүй байршилд амьдардаг бол хөлдөөх нь хамгийн шилдэг арга юм” гэжээ.

Хойд Каролина мужийн их сургуулийн ургамал ба хүний эрүүл мэнд институтийн захирал Мэри Эн Лина хэлэхдээ “Жимсийг хөлдөөх нь зөвхөн амин дэмийг хадгалаад зогсоохгүй тухайн жимсний өөрийн найрлагыг хадгалж ямар нэгэн өвчлөлд өртөхөөс сэргийлэх хамгийн шилдэг арга юм” хэмээн тайлбарлажээ.

ХӨЛДӨӨСӨН ХҮНСНИЙ ТУХАЙ

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Үндэсний төслийн удирдагч, ургамал судлаач Гэн Лестер “Хэрвээ та жимс хүнсний ногоог ойрын хугацаанд идэх боломжгүй бол хөлдөөх нь найдвартай байдаг. Худалдаанд гардаг хөлдөөж савласан жимснүүдийг хамгийн оргил үед нь хураан авч, өнгө алдах, харлах, амтаа алдахаас сэргийлэн 32-35 градусын халуун усанд байлгасны дараагаар хөлдөөн хадгалдаг. Гэхдээ энэхүү ариутгалын явцад жимс нийт агуулж буй “C” витамины 10-50 хувиа алддаг. Энэ нь жимсний гүйцэд болсон үгүйгээс хамаардаг” гэжээ. Гэхдээ зарим жимс, хүнсний ногооны хувьд жишээлбэл ногоон вандуйн хөлдөөж савласан нь шинэхэн вандуйгаас илүү шим тэжээлтэй байдаг байна.

Мөн тэрээр “Шинэхэн жимсийг өдөрт нь идэх, долоо хоногийн дараа идэх хоёр бол тун өөр юм. Харин хөлдөөсөн жимсийг та хэзээд идэх боломжтой байна амт, шим тэжээлийн хувьд огт ялгаагүй” гэжээ.

ХӨЛДӨӨСӨН ХҮНСНИЙ ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨ:

  1. Ямар ч сахар, давс, амтлагчгүйгээр хөлдөөсөн жимс, хүнсний ногоог сонго.
  2. Савлагааны гаднаас ширхэг бүрд хүрч хатуу хайлж гэсээгүй, наалдаагүй байх нь чухал. Хэрэв тийм бол дахин хөлдөөсөн байх боломжтой.
  3. Хөлдөөсөн жимс хүнсний ногоог гэсгээгээд дахин хөлдөөх нь амт болон шим тэжээлд сөргөөр нөлөөлдөг.
  4. Хөлдөөсөн жимс, хүнсний ногоог хэрэглэхдээ хэт халааж болдоггүй.
  5. Хөлдөөсөн жимс хүнсний ногоог халаах үедээ лимоны шүүсийг нэмбэл алдагдсан витамин C-г нөхөх боломжтой.

Б.ЦОГТСАЙХАН
Эх сурвалж: CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-04 66.181.191.204

Vidanii holdooson jims hogtsorson bsan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж