Инстаграммд алдаршсан солонгос эмэгтэй Монголын говьд гүйнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Инстаграммд алдаршсан солонгос эмэгтэй Монголын говьд гүйнэ

Инстаграммд алдаршсан солонгос эмэгтэй Монголын говьд гүйнэ

-500 мянган дагагчтай солонгос эмэгтэй Монголын говьд гүйнэ-

Өмнөд Солонгосын иргэн Ан Жон Ин “Өнөөдөр би Мавританийн далайн эргээр гүйж байна” номоороо алдаршаад байна. 27 настай, компьютерийн технологич мэргэжилтэй эмэгтэй мэргэжлийн ажлаа хийгээгүй ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө улсдаа алдаршиж эхэллээ.  Инстаграмм хуудас нь хэдийн 500 мянган дагагчтай болсон Ан Жон Ин ирэх сард Монголын говь нутагт гүйхээр бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа аж. Тэрбээр энэ удаа 250 км замыг говь нутагт туулахаар бэлтгэж байгаа юм байна.

“Би амралтын өдрүүдэд үнэхээр завгүй болсон. 2019 оны гуравдугаар сард Японд болсон марафонд оролцлоо. Жилд 400 орчим гүйлтийн тэмцээн болж байна. Тиймээс би үнэхээр завгүй болсон. Өдөр бүр гүйлтийн бэлтгэл хийдэг болохоор жил орчим ийм хэмжээнд хүрчээ. Гүйлтийн цагаа ахиулсаар одоо 100 км-т гүйж байгаа. Ном бичихэд их олон хүн тусалсан. Гүйх нь сайн гэдгийг алдаршуулахыг хүсч байна. Тиймээс энэ талаар маш сайн бодсон. Гэр бүлийнхэн минь маш сайн дэмжиж байгаа. Гадаадад гүйлтийн тэмцээнд оролцохыг хүсдэг. Надтай хамт гүйхдээ гөлөг маань ч дуртай байдаг” гэж Ан Жон Ин ярилцлагандаа өгүүлжээ.

Их сургуулиа төгсч, ажилд орсон ч түүнд таалагдаагүй учир зургаан сарын дараа халагдах өргөдөл өгчээ. Өөрийн мөрөөдөл байсан онгоцны үйлчилгээний шалгалтанд нэг жил орчим бэлдсэн ч мөн л энэ мэргэжлээр ажлаагүй байна. Гэхдээ Ан Жон Ин өөрийгөө өөрчилж чаджээ. Сөүл хотын Намсан уулыг зорьж, гүйлтээр өдөр бүр хичээллэсээр өөрийгөө мэргэжлийн тамирчид гүйдэг 42 км замд уралдах хүртлээ дайчилж чадсан байна. 5, 10 минутаар хурдаа ахиулж байсан Ан Жон Ин “Өнөөдөр би Мавританийн далайн эргээр гүйж байна” номоороо алдаршснаас гадна Инстаграмм хуудастаа 500 мянган дагагчтай дэлхийд алдаршиж байна.

Ч.ШАРХҮҮ

Эх сурвалж: http://ch.yes24.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж