АМГТГ: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна | News.MN

АМГТГ: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

АМГТГ: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

Шатахууны үнийн  зөвлөл   өнөөдөр /2019.06.04/ хуралдсан байна. Өнөөдрийн хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл мөн  шатахуун импортлогч 19 газрын төлөөлөл иржээ. Цаашид шатахууны үнэ буурах эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газрын /АМГТГ/  орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өглөө.

ҮНДСЭНДЭЭ 20 ХОНОГИЙН ДАРАА ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ МЭДЭГДЭНЭ

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр  нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 заалтын дагуу төрийн захиргааны байгууллага импортоор орж ирдэг бүтээгдэхүүн дээр хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу  АМГТГ-аас  тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой.  Хэрэв ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана.  2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.

Харин зургадугаар  сард  тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна.  Тэгэхээр  зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна.  Мөн дэлхийн зах зээлийн тосны үнэ 70-60 ам.доллар руу бууж орж ирсэн сайн үзүүлэлтэй байна. Үүнээс илүү ч буух магадлал ажиглагдаж байна. Хамгийн гол нь дэлхийн зах зээлд   газраас шатахууны үнэ  буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана.  Өнөөдөр дэлхийн зах зээлд тосны үнэ буурлаа гэхэд маргааш  Монгол Улсад  шатахууны үнэ  шууд  буух боломжгүй. Үндсэндээ 20 хоногийн дараагаас үнийн өөрчлөлт мэдэгдэнэ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Огцрооч 2019-06-04 202.179.31.87

Төрийн алба хашихчаа болж, ажлаа хийж чадахгүй өдөр хоног өнгөрөөж байгаа ийм юмнуудын ажлын орон тоог хасчихаж чадахгүй юу??? Роснефтийг оруулж ирээд шудрага өрсөлдөөн бий болгооч Мал аа????

Avatar

Зочин 2019-06-04 202.170.84.188

энэ мэтийн усан толгойтууд ажлаа хийж чадаагүйнхээ төлөө огцорох багадана… нефт импортлогчдоос санхүүждэг нь одоо нууц биш болсон…. шалгаад татан буулгавал таарна

Avatar

Зочин 2019-06-04 73.92.12.67

ха ха ха зурхайч шиг л айлдаж байх шив, 7- р сарын эцсээр 100 тегрегеер нэмэгдэнэ гээд ЗГ- ын емнеес мэддэг юм шиг хэлчий

Avatar

Зочин 2019-06-04 202.9.43.146

Чи юугаа мэдэхэв дээ

Avatar

Зочин 2019-06-04 202.9.43.146

Чи юугаа мэдэхэв дээ

Avatar

Зочин 2019-06-04 66.181.178.172

Бүгдийг үсгүй хусах.

Avatar

Зочин 2019-06-04 64.119.27.9

Хэнд ч хэрэггүй, амьгүй албатууд.

Avatar

ха ха ха 2019-06-04 202.126.88.158

400 төгрөгөөр нэмээд 50 төгрөгөөр бууруулаад шоудаж иргэд хэмээх малнуудаа шулна мөлжинө,

Avatar

ebi 2019-06-04 202.126.88.171

100 гаар нэмээд 50аар буулгана. засгийн газар нь нефьт импортлогчтойгоо тохироо хийцэн юм бишүү. үгүй бол сонгуулийн өмнө 500 гаар нэмнэ гэж нээнтэг хийдэг байх.

Avatar

. 2019-06-04 66.181.177.128

муу МАН бензинээ ч барьж чадахгүй хөлдүү усан толгойтнууд

Avatar

Зочин 2019-06-04 122.201.22.241

Ард түмнээ бага доромжлоорой

Avatar

unen hoshgoruulah yum 2019-06-04 65.49.38.143

saihan s***h yumaa.oor shigee teneg gej boddog yumuu haashaa yum

Avatar

Зочин 2019-06-04 202.179.31.242

Сургаар нэмчээд буулгах болохоор инээд хүргэх юм аа

Avatar

Сумъяабазар 2019-06-04 202.126.88.202

Нэмэхдээ 100, 200-р нэмээд 50₮-өөр бууруулж хэнийг хуурч, хэнээр магтуулах гээв.

Avatar

kkk 2019-06-04 49.0.212.215

Том тэнэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж