АМГТГ: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

АМГТГ: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна

Шатахууны үнийн  зөвлөл   өнөөдөр /2019.06.04/ хуралдсан байна. Өнөөдрийн хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл мөн  шатахуун импортлогч 19 газрын төлөөлөл иржээ. Цаашид шатахууны үнэ буурах эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газрын /АМГТГ/  орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өглөө.

ҮНДСЭНДЭЭ 20 ХОНОГИЙН ДАРАА ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ МЭДЭГДЭНЭ

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр  нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 заалтын дагуу төрийн захиргааны байгууллага импортоор орж ирдэг бүтээгдэхүүн дээр хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу  АМГТГ-аас  тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой.  Хэрэв ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана.  2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.

Харин зургадугаар  сард  тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна.  Тэгэхээр  зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна.  Мөн дэлхийн зах зээлийн тосны үнэ 70-60 ам.доллар руу бууж орж ирсэн сайн үзүүлэлтэй байна. Үүнээс илүү ч буух магадлал ажиглагдаж байна. Хамгийн гол нь дэлхийн зах зээлд   газраас шатахууны үнэ  буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана.  Өнөөдөр дэлхийн зах зээлд тосны үнэ буурлаа гэхэд маргааш  Монгол Улсад  шатахууны үнэ  шууд  буух боломжгүй. Үндсэндээ 20 хоногийн дараагаас үнийн өөрчлөлт мэдэгдэнэ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж