“Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Жо Анн Дадлиг томилсон талаар зургадугаар сарын 3-ны өдөр томилсон байна.
Хатагтай Жо Анн Дадли нь уул уурхайн салбарт 25 жил ажилласан туршлагатай. Тэрбээр “Рио Тинто” группийн Өмнөд Африк, АНУ-ын уурхайнууд, Австралийн далд уурхайд ажиллаж байсан бөгөөд тэр дундаа блокчлон олборлох үйл ажиллагааг хариуцан нэлээдгүй олон жил ажилласан байна. Мөн Монгол дахь Оюутолгой уурхайд газар доорхи судалгаа болон стратегийн төлөвлөлт хийхэд өмнө нь ажиллаж байсан туршлагатай.
Жо Анн Дадли 1994 онд Нью Саут Уэльсийн Их Сургуулийг уул уурхайн инженерээр төгссөн бөгөөд уурхайн менежерийн чадвар болон технологийн менежментийн гэрчилгээтэй чадварлаг боловсон хүчин ажээ.
Эх сурвалж: Turquoise Hill Resources
Холбоотой мэдээ