Ма Дон Сёк, Киану Ривз нар "Marvel"-ын кинонд хамтрана

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Ма Дон Сёк, Киану Ривз нар "Marvel"-ын кинонд хамтрана

Ма Дон Сёк, Киану Ривз нар "Marvel"-ын кинонд хамтрана

“Marvel” студи супер баатруудтай  цувралын дараагийн анги болох “The Eternals” кинондоо солонгос жүжигчин Ма Дон Сёкийг тоглуулж магадгүй талаар түүний харьяалагддаг “Big Paunch” студи мэдээлсэн билээ. Түүнээс гадна тус цувралд “The Matrix” киноны од Киану Ривзийг тоглуулж магадгүй мэдээлэл гарсан байна. Тэрбээр Доктор Стрэнж юм уу Капитан Марвелийн дүрд тоглож магадгүй гэнэ.

Ма Дон Сёк, Киану Ривз нар одоо үзэгчдийг байлдан дагуулж буй “John Wick 3” кинонд хамтран тоглох байсан ч Ма Дон Сёк өөр киноны зураг авалттай байсан учир тус кинонд тоглож чадаагүй юм.

Зохиолч Жак Кирбигийн 1976 онд бүтээсэн комик номноос сэдэвлэсэн "The Eternals" кино нь дэлхийг хамгаалдаг үхэшгүй мөнх супер баатрууд болон аймшигт Девиант нарын тэмцлийг харуулах бөгөөд Хятад найруулагч Хлоя Чжао киног найруулах юм байна. Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жолиг мөн энэхүү кинонд супер баатрын дүр бүтээнэ гэсэн мэдээлэл гарсан билээ.

Эх сурвалж: www.hancinema.net

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж