Эрчим хүчний сургуулийн төгсөх курсийн оюутнууд өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сургуулийн төгсөх курсийн оюутнууд өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллана

Эрчим хүчний сургуулийн төгсөх курсийн оюутнууд өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллана

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019.06.04-ний өдөр өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллах болсон Эрчим хүчний сургуулийн төгсөх курсийн оюутнуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Тодруулбал “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-ийн зүгээс боловсон хүчний дутагдалтай байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд дуулгасан. Иймд салбар яамнаас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд хандан орон нутагт ажиллах сонирхолтой тус сургуулийг төгссөн /одоогоор ажилгүй/ болон энэ жил төгсөх курсийн оюутнуудын судалгаа гаргаж өгөхийг хүссэн юм.

Дээрх ажлын хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсийн оюутан Э.Өсөхбаяр С.Пунцагдорж болон Дулааны процесс автоматжуулалтын ангийн төгсөх курсийн оюутан М.Цогжавхлан нар өөрсдийн саналаар “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-д ажиллах болж байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний боловсон хүчин дутмаг байгаа газар сэтгэлээ гарган очиж ажиллан аймаг орон нутгийнхаа эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаад баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсийн оюутан Э.Өсөхбаяр ”Эрчим хүчний яамнаас 100% ажлын байраар хангаж өгч байгаад баяртай байна. Төгсөх курсийн оюутнуудад төгссөний дараа ажлын байр олно гэдэг маш том асуудал байдаг. Бид бүхэн сэтгэл их хангалуун байна. Энэхүү боломжийг олгосон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батгэрэлд талархсанаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно” гэв.

Цаашдаа Эрчим хүчний яам, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай боловсон хүчний бодлогоо уялдуулан хамтарч ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж