Найруулагч Мэт Рийвэс жүжигчин Паттисоны зураг болон Бэтмений тэмдэгт ашиглан твийт хийсэн нь хэлцэл үр дүнтэй болсон гэх таамгийг батлаад байна. “Варнер Медиа”-гийн эзэмшилд байдаг “Варнер Брос”-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэд “The Batman” киноны гол дүрд тоглуулахаар Роберт Паттенсонтой ярилцаж байгаагаа мэдэгдсэн билээ.
“Tolkien” киногоороо алдарт хүрсэн Николас Хант болон Паттенсон нар тухайн дүрд нэр дэвшээд байсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Паттенсон нөмрөгт баатрын дүрд илүү тохирох талаар зарим ажиглагчид дурдсан байна. Хэдийгээр албан ёсоор ямарваа мэдэгдэл хийгээгүй байгаа ч “DC Comics”-ийн фанатуудын зүгээс багагүй шүүмжлэл ирсээр байгаа билээ. Учир нь “Batman v Superman: Dawn of justice”, “Suicide Squad”, “Justice League” зэрэг цувралуудын нөмрөгт баатрын дүрд жүжигчин Бен Аффлек тоглосон нь тийм ч амжилттай болоогүй ба “DC Comic”-ийн фанатуудыг багагүй бухимдуулсан билээ.
Гэхдээ яг ийм тохиолдол болж фанатууд дургүйцэж байсан ч 2008 онд “The Dark Night” кинонд гол дүрд тоглосон Хит Лежер тухайн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв. Харамсалтай нь, жүжигчин Хит Лежер 2008 онд эмийн тун хэтрүүлэн хэрэглэн золгүй байдлаар нас барсан билээ.
Эх сурвалж: CNN
Б.ЦОГТСАЙХАН