Морингийн даваанд хатуу хучилттай авто зам барьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Морингийн даваанд хатуу хучилттай авто зам барьж эхэллээ

Морингийн даваанд хатуу хучилттай авто зам барьж эхэллээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ жил хоёр ч авто зам шинээр баригдаж, ашиглалтад орох боллоо. Тодруулбал,  Морингийн давааны 1,2 км хатуу хучилттай авто зам,  Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21-р гудамж хүртэлх 2,8 км  хатуу хучилттай авто зам барих ажлыг өнөөдрөөс /2019.06.04/ эхлүүллээ.

Морингийн давааны авто замыг “Заабар” ХХК барина. 2019 оны улсын төсөвт  1,5 тэрбум төгрөг суулгаж өгснөөр энэ ажил эхэлж буй аж. Уг зам нь долоон метр өргөнтэй,  явган замтай, гэрэлтүүлэгтэй, автобусны зогсоол, тэмдэглэгээтэй байх бөгөөд ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Морингийн даваа орчимд 1999 оноос хойш иргэд суурьших болж, эдүгээ  770 орчим өрхийн 3000 орчим иргэн амьдардаг болсон байна. Том, том ачааны тэргүүд олноор явдаг бөгөөд хатуу хучилттай авто замгүйгээс тоос шороо ихээр босож тоосжилттой орчинд олон жил амьдарч ирсэн. Авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж иргэд ам сайтай байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд харьяалагдах Нисэхийн автобусны эцсийн буудлаас Буянт ухаа 21-р гудамж хүртэлх 2,8 км авто замыг барих ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарчээ. Улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замыг барьж, ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлэээгэд байна.  Уг авто зам нь 7 метрийн өргөнтэй,  хоёр талдаа явган хүний зорчих хэсэгтэй, борооны ус зайлуулах сувагтай, мөн гэрэлтүүлэгтэй байх аж. Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 9300 орчим иргэн амьдардаг. Нэг сургууль/114-р сургууль/, нэг цэцэрлэг /134-р цэцэрлэг/-тэй аж. Сумын төвөөс ч том гэж хэлж болно. Хатуу хучилттай авто замтай болох нь олон асуудлыг шийдвэрлэнэ гэж иргэд харж байна.

Онцолход, дээрх хоёр авто замыг ашиглалтад оруулсны дараа нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх юм байна.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж