Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “burn-out” буюу ажлын хэт ачаалалд өртөх байдлыг өвчин хэмээн албан ёсоор бүртгэж авч, мэргэжлээс шалтгаалах өвчний ангилалд багтаажээ. Ажлын орчинтой холбоотойгоор хэт дарамтанд орох, сэтгэл зүйн өөрчлөлт мэдрэх, ажлын бүтээмж буурах, ядаргаанд орох зэрэг шинж тэмдгүүд нь уг өвчний шинж тэмдэг гэнэ.
Мөн тус байгууллагын гаргасан зөвлөмжид дээрх зовиуруудыг тухайн ажилтны эрүүл мэндийн дэвтэрт бичигдэх ёстой бөгөөд ажлын байран дээр ч мөн ажилтнуудыг сэтгэлийн хямралд орохоос сэргийлсэн зөвлөмж гаргах хэрэгтэй гэж үзсэн байна.
Ажлын байрнаас үүдсэн стресс хэмээх өвчин нь тухайн хүнийг нойргүйдэл, ядаргаа, хорт зуршилд автуулах, цусны даралт, зүрх судасны өвчлөл, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй болох зэрэг эрсдэлд оруулдаг ажээ.
Эх сурвалж:WHO.INT
Холбоотой мэдээ