Apple iTunes-ийг шинэчлэхээ мэдэгдлээ | News.MN

Apple iTunes-ийг шинэчлэхээ мэдэгдлээ

Apple iTunes-ийг шинэчлэхээ мэдэгдлээ

Apple iTunes-ийг шинэчлэхээ мэдэгдлээ

“Apple” компани iTunes-ийг Apple Music, Apple Podcast, Apple TV-ээр орлуулах тухай мэдэгдэл хийлээ. 2001 оноос хойш хэрэглээнд нэвтэрсэн үйлчилгээг зогсоож, өөр АПП-уудаар орлуулах болсон ба “Apple” фирмийн San Jose дахь хөгжүүлэгчдийн уулзалтад мэдэгдсэнээр нууцлалыг олон талт байдлаар, тодруулбал олон төрлийн нэвтрэх боломжийг бүрдүүлж хэрэглэгчийн цахим хаяг болон хувийн датаг илүү нууцлалтай болгохыг зорьж байгаа аж.

Гэхдээ Windows платформ дээр iTunes хэвийн ажиллагаатай байсаар байна гээд, харин нууцлалын тухайд өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн фэйсбүүк аппликэйшнийг удирдах, хянах бусад хэрэглэгдэхүүнийг хязгаарлах талаар мөн дурдсан байна. “Apple” фирмийн програмын албаны дарга Грэйг Федереги  хэлэхдээ “Хувийн нууцлал гэдэг бол хүний эрхийн суурь юм” гэжээ. Мөн тэрбээр байршлын мэдээллээ өгөх нь одоогоор нэг зөвшөөрлөөр бусад бүх хүсэлтэд зөвшөөрөл олгож байгааг тухайн хүсэлт бүрд өгөх байдлаар шийдэж байгаа ба WiFi болон Bluetooth-ийн дохиог таних хүсэлтийг хаах боломж олгож байна” гэв.

Түүнчлэн Apple Login зарчмыг өөрчлөн, зөвхөн хэрэглэгчийн цахим хаягаар бус, хэрэв хэрэглэгч хүсвэл өөрийн мэйлээ нууцлан Apple-аас санал болгосон бусад боломжит хаягуудыг ашиглаж болох бөгөөд тухай бүрд өөрийн мэйл рүү илгээх байдлаар шийдэх боломжтой болж буйг танилцууллаа.

CCS Insight-ийн Бэн Вүүд  хэлэхдээ “Одоогийн нэвтрэх зарчмууд зөвхөн энгийн нэг нэвтрэлтээр бүх л цахим орчинд мэдээллээ нээдэг. Харин хувийн нууцлалаа хадгалах боломжтой энэхүү шинэлэг шийдэл нь Facebook, Google-тэй өрсөлдөх нэг том маркетингийн хэрэгсэл болж байна” гэжээ.

Б.ЦОГТСАЙХАН
Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж