Найруулагч С.Мягмар “Шанхайн олон улсын кино фестиваль”-г шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Найруулагч С.Мягмар “Шанхайн олон улсын кино фестиваль”-г шүүнэ

Найруулагч С.Мягмар “Шанхайн олон улсын кино фестиваль”-г шүүнэ

Боролдой студийн захирал, “Black box” театрын Ерөнхий найруулагч С.Мягмар “Шанхайн олон улсын кино, телевизийн фестиваль -2019”-д шүүгчээр ажиллахаар болжээ. Хятадын Шанхай хотноо энэ сарын 10-24-нд зохиогдох дэлхийн нэр хүндтэй эл кино наадамд тэрбээр Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна. Уг кино фестивалийн “Animation Film” ангилалд  найруулагч С.Мягмар шүүгчээр уригдаж буй.

Энэ талаар түүнээс тодруулахад “Шанхайн олон улсын кино наадмаас миний хүүхэлдэйн кинонд оруулсан хувь нэмрийг үнэлж шүүгчээр ажиллах урилга явуулсан нь их нэр төрийн хэрэг болж байна. Миний хувьд биеэ даасан богино хэмжээний 10 гаруй хүүхэлдэйн кино хийсэн нь урлагийн бүтээлийн хэмжээнд очсон гэж тус кино наадмынхан үнэлж, шүүгчээр сонгосон. Дэлхийн нэр хүндтэй А зэрэглэлийн кино наадамд Монгол Улсаас шүүгчээр ажиллаж байсан тохиолдол өмнө нь байгаагүй болов уу. Энэ бол их нэр төрийн хэрэг. Миний хувьд 22 жилийн өмнө Шанхайн олон улсын кино наадмыг анх  зохион байгуулахад оролцож байсан. Тухайн үед АНУ-тай хамтран “Анхны аав” нэртэй хүүхэлдэйн кино хийж байсан юм” гэлээ.

Уг кино фестивалийн “Animation Film” ангилалд  найруулагч С.Мягмартай хамт Ирланд улсын найруулагч Том Мүүр, БНХАУ-ын Продьюсер Гао Вэйхуа нар шүүх юм байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж