"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна" | News.MN

"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр /2019.06.04/ уяачдын зөвлөлийн хурлыг хуралдуулж, хэвлэл мэдээлэлд мэдээлэл өглөө. Уг хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм. Өнөөдрийн хуралд тус холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн, С.Амартайван нарын гишүүд оролцлоо.

Үндэсний баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан бөгөөд 2005 онд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Засгийн газрын тогтоолоор монгол адуунаас эрлийз адууг ялгахдаа үүлдэр байдлыг нь ялгаж уралдуулна гэсэн дүрэм хэвээрээ байгаа аж. Энэ дүрэм энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэрэгжих юм байна.

“Үндэсний их баяр наадмын төлөө бид энэ холбоог байгуулсан юм. Саяхан ажлаар Өвөрхангай аймагт ажлаар яваад ирлээ. Үнэхээр монгол адуу уралдах юм бол бид очиж уралдана гэсэн уяачид их байна. Хэрвээ эрлийз морьд уралдахгүй бол бид итгэл дүүрэн улсынхаа наадамд очиж уралдана гэсэн түмэн олон байна. Энэ хүслийг биелүүлэхийн төлөө манай холбооны гол зорилго оршиж байгаа. Монголын морин спорт, уяачдын холбооны долдугаар их хурал дээр санал тавьж байсан. Аймаг, сумандаа хурдалсан хурдан буянуудыг шилж аваад улсынхаа наадамд уралдуулах болохгүй юу гэсэн саналыг тавьж байсан. Өнөөдөр төр ажлаа хийж байгаа нь сайшаалтай. Монгол морьдоо наадмаас өмнө бүртгээд чиптэй болгоно гэж яриахад өмнө нь хэн ч итгэхгүй байдаг байлаа. Энэ ажил одоо шийдвэрлэх шатандаа явж байгаад баяртай байна. Манай холбооны зорилго бол Монголын баруун, өмнөд хээр талд малаа маллаад өөрийн хэдэн монгол адуугаа хайрлаж өсгөөд түүнийгээ уралдуулахыг хүсдэг эгэл жирийн иргэдийн төлөө чиглэгдэн ажиллах болно. Үүнийг төр засаг мэргэн оюундаа багтааж хуулийн дагуу ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр зургаан насны морио уралдуулдаг монгол наадам энэ жил болно гэдэгт итгэлтэй байна.” гэж “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн, яруу найрагч С.Амартайван хэллээ.

“Сүүлийн үед наадам сэтгэл зүрхэнд хүрэхээ байсан. Яагаад гэвэл монгол адуу уралдаад хоцордогийг хардаг боллоо. Энэ үнэхээр эмзэглэмээр асуудал байна. Аль ч улсад үйлдвэрийн адууг хольж уралдуулдаггүй. Гэтэл зарим уяачид эрлийз адуугаа монгол адуутай хамт уралдуулдаг болжээ. Энэ нь уяачдыг эмзэглүүлж байна. Нөгөөтэйгүүр улсын наадамдаа цэвэр монгол адуугаа уяж ирсэн уяачид хоцорч үлдэж байгаа нь харамсалтай санагддаг. Монгол адуу дэлхийн адууны өв юм. Олон улсын хурлаар үүнийг тодорхойлсон байдаг юм билээ. Монголчууд мориор дэлхийн талыг эзэлж байсан сүлдэндээ залж залбирч явдаг. Гэтэл монгол адуугаа унах нь багасаж, уралдуулахад ашиглаж байна. Гэхдээ наадамдаа уралдсан ч эрлийз адууг гүйцэхээ больсоныг хараад өрөвддөг. Тиймээс монгол адуугаа аваръя гэдэг үндсэн дээр бид нэгдэж энэ холбоог байгуулсан юм. Үүнийг эртхэн зогсоох шаардлагатай гэдэг үүднээс манай холбооны гол зорилго оршиж байна. Цаашдаа наадмаар монгол адуугаар уралдуулах талаар тууштай тэмцэнэ” гэж Я.Батсуурь хэллээ.

“Энэ бол Монголын уяачид, малчдын хөндөж буй асуудал. Биднийг малчдаа төлөөлж ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Монголчууд бүхэлдээ малчин, энгийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл үүнийг ойлгох ёстой юм. Үндэснийхээ баяр наадмаа Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж болно. Зөвхөн монгол адуугаараа уралдана. Харин бусад уралдаанд эрлийз адууг хорьсон зүйл байхгүй шүү дээ. Морин спорт, уяачдын холбоонд ямар нэгэн яриа хийсэн зүйл байхгүй.” гэж Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ МОРЬ 2019-06-04 202.179.27.209

УЯАЧИД Ч ГЭЖ ДЭЭЭ…. ДАН УЯУУЛАГЧ УЛСТӨРЧИД СУУЖ БАЙХ ШИВ ДЭЭ…. ТА НАР ХЭЗЭЭ ЗАЙЛЖ МОНГОЛ ТҮМЭН ХЭЗЭЭ НАМ ХИЙХ ВЭ.

Avatar

ИРГЭН 2019-06-04 202.21.115.82

МОНГОЛ МОРЬД БИЕРХҮҮ ТОМ БОЛООСОЙ , ОДООГИЙН МОНГОЛ МОРЬД НОХОЙГООР БОЛ ХАШААНЫ БАНХАР ШИГ Л БАЙНХ ЮМ,

Avatar

zochin 2019-06-04 122.201.31.95

ED NAR CHIN HARIN JINHENE DEELTEI MONGOLCHUUD BAINA.ZUV SHIIDVER GARGAJ BAYAR HURGIE…

Avatar

Зочин 2019-06-04 43.242.243.240

ОДОО БҮР ХҮНЭЭР МОРЬ УЯУЛЧИХААД Л АЛДАРТ, МАНЛАЙ, ТОД МАНЛАЙ БОЛООД ИЧИХ Ч ҮГҮЙ ДАВААХҮҮ, ОНОН, САНДУЙЖАВ ГЭХ МЭТ ГАРДАН УЯДАГ ЖИНХЭНЭ УЯАЧИДТАЙ ЗИНДААРХАХ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2019-06-04 43.242.243.240

МОНГОЛ НААДАМ МААНЬ БАЯЧУУДЫН ЗУГАА БОЛСОН. УЧИР УТГА НЬ АЛДАГДАЖ ХЭЛБЭР ТӨДИЙ БОЛЖ, МӨНГӨ АЛДАР НЭРИЙН ТӨЛӨӨХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН. ДОПИНГГҮЙ УРАЛДААН БАРИЛДААН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН. НЭН ХАРАМСАЛТАЙ, ГУТАМШИГТАЙ, ШИВШИГТЭЙ, НҮГЭЛТЭЙ ХЭРЭГ

Avatar

670 2019-06-04 49.0.212.215

Миегээ хар

Avatar

kkk 2019-06-04 49.0.212.215

Ч.Улааныг хар

Avatar

Малчин 2019-06-04 150.129.140.185

Худлаа попроод л, наадамд морь уралдуулдаг малчин бараг л байхгуй ш дээ, жирийн малчинд баячууд, олигархуудтай ерселдех ямар ч боломжгуй ш дээ, зевхен санхуугийн талаар ч биш бух талаар малчдыг тойргийн гадна гарган даа

Avatar

Зочин 2019-06-04 66.181.161.10

э****з адуу монгол адуунаас илүү хурдан учраас ингэж байгаа бол э****з адуу сайн л байна шдээ!!! Ингэснээр монгол адууны чансаа сайжирч байгаа юм биш үү? "Муусайн хятадын э****з" гэдэг шигээ адуугаа хүртэл гадуурхаад байгаа юм уу?

Avatar

Zochin 2019-06-04 51.154.140.254

Za daa barag uursduu e****z garuud da

Avatar

зочин 2019-06-04 124.158.73.28

баяр хүргэе, ажил хэрэг болгоорой. баячуудын аманд бүү багтаарай, хөдсөн дээлтэй хөдөөний хэдэн уяачдаа урам хайрлаарай гэж хүсье

Avatar

mglhuu 2019-06-04 82.233.228.208

bai shagnaldaa uchir ni baigaad bn, yahav naadmaaraa mongol aduugaa uralduulaad zai torgoor shagnaad ih hurd-aaraa hurdan aduunuudaa uralduulaad ondor bai shagnal ogyo, baigaliin shalgaral zuv bodlogiin dund l yavagdana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж