Хүнд металл тодорхойлох багаж гардуулав | News.MN

Хүнд металл тодорхойлох багаж гардуулав

Хүнд металл тодорхойлох багаж гардуулав

Хүнд металл тодорхойлох багаж гардуулав

Монгол улсад нийтийг хамарсан химийн осол, хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2017-2018 оны хооронд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Химийн ослын шалтгааныг үнэн зөв тодорхойлж, эмчилгээ оношилгоог цаг алдалгүй үзүүлэхэд лабораторийн хүчин чадал, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах зорилгоор биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб, АВА-3 маркийн нийт 3 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн хор судлалын лаборатори,  Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Уг багаж нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд ундны ус, бохир ус, агаар, хөрсөнд As, Cd, Pb, Cu, Zn, Mn, Co, Fe, Ag зэрэг хүнд металл тодорхойлдог багаж юм. Энэхүү үйл ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2019-06-04 122.201.24.243

За тийм ээ. Энийг нь ажилуулж чаддаг хүн байхгүй. Байсан ч нөгөө сонгуулийн мөчлөгөөр халагдаад, хөөгдөөд алга болно. Оронд нь нэг муу дарганцарын шахааны адгуус ирнэ. Ажиллуулах гэж сурсаар байтал дараагийн сонгуулийн мөчлөг ирнэ. Бүх юм ахиад л тэгээсээ эхэлнэ. Ийм улсанцар байснаас байгаагүй нь дээр ч юм шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж