Өрхийн эмнэлгийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна | News.MN

Өрхийн эмнэлгийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

Өрхийн эмнэлгийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

Өрхийн эмнэлгийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт улаанбаатар хотын 152  хорооны 134 өрхийн эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцож байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхзүйн орчныг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлж, игэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, “Хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн өрхийн эрүүл мэндийн төвийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан ярилцаж, алдаа оноогоо дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тодорхой шийдвэрийг гаргахад энэхүү хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд зарим  мэдээллийг дурьдлаа. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь хангалттай  хэмжээнд биш байгаа ч жил ирэх бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь 2017 онд 2.5, 2018 онд 3.44, 2019 онд 3.59 хувь болон нэмэгдсэн байна.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжиж ирсэн бөгөөд нэг иргэнээр тооцсон зардал 15650 төгрөг байгааг цаашид нэмэгдүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жишиг үнэ болох 12 америк доллар хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглээд өрхийн эрүүл мэндийн төвийг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас бус төрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж гэж хардаг учир харилцаа, хандлагаараа эрүүл мэндийн салбарын эерэг нүүр царай болж явах учиртайг захив.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа.

Үргэлжлүүлэн салбарын төлөөлөгчид, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар болон өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, сайн туршлага, өрхийн эмч бэлтгэх тогтолцоо, ажлын онцлог, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын талаар илтгэл тависан.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эмч нарын төлөөлөл, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын нийгмийн асуудал дандаа орхигдож байдгийг засаж залруулж, нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, эмнэлгийн байр сууцыг томсгох зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа хэлж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж  ажиллах юм.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, салбарын төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид оролцсон нэг өдрийн хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Саруул 2019-06-04 202.55.191.194

Өрхийн эрүүл мэндийн чиглэлд сүүлийн үед ЭМЯ-наас их анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Иргэн эрүүл мэндийн тусламжийг хамгийн эхлээд өрхийн эмнэлгээс авдаг тул өрхийн эмч нараа чадавхижуулах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх талаар улам их анхаарах хэрэгтэй байна

Avatar

Иргэн 2019-06-04 202.126.89.16

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа манай улсад харьцангуй сайн явж байна. ЭМ сайд бас их анхаарал тавьж төсөл хөтөлбөрт хамруулж, сургалт мэдээлэл хэлэлцүүлгүүд зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна. Одоо нэг хүнд ноогдох хувьсах зардлыг нэмэх шаардлагатай байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж