Япон улс 40 сая жуулчин хүлээж авна | News.MN

Япон улс 40 сая жуулчин хүлээж авна

Япон улс 40 сая жуулчин хүлээж авна

Япон улс 40 сая жуулчин хүлээж авна

Киото хотынхон түүхэн Гион дүүрэгт жуулчдад зөв боловсон аялах талаар зөвлөмж өгч, таниулах хуудас болон цаасан дэнлүү тарааж байгаа аж. “Киото Шимбун” сонинд мэдээлснээр, сүүлийн жилүүдэд аялагчдын тоо хэд дахин өсч, үүнээс үүдэн хэрэглэгч болон худалдагчид тэдний зохисгүй үйлдлүүдийн талаар удаа дараа гомдол гаргах болжээ. Тиймээс Гион дүүргийн зөвлөлөөс үүнийг засах, зохицуулах арга хэмжээ авч эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Киото мужийн эмэгтэйчүүдийн их сургуулийн загвар дизайны сургуулийн сурагчид япон, хятад, англи хэлээр контент бэлтгэн, түүний дагуу цагдаа, оюутан сурагчид, майко буюу гейшагийн туслах нараас бүрдсэн баг тухайн контентыг аялагчдад тараах байдлаар үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа аж. Жишээлбэл, зөвшөөрөлгүй олон нийтийн газар суухгүй байх, гудамжинд тамхи татахгүй байх, мөн Гион дүүргийн алдарт гейшагийн зургийг авахдаа эхлээд зөвшөөрөл хүсч байх гэх мэт олон төрлийн сонирхолтой уриа гаргажээ. Гэхдээ тухайн үйл ажиллагааг зөвхөн Гион дүүрэг бус Киото хотын бусад зургаан байршилд мөн хэрэгжүүлж байна.

“Майничи Шимбун”-д мэдээлснээр, Киото хот зөв зохистой аяллын талаар 2017 оноос эхлэн Хориотой зүйлс буюу “Akimahen” видеог вэб хуудсуудаар түгээж, олон нийтийн газруудад олон хэлээр анхааруулах, сануулах самбар, камерууд байршуулан, удаа дараа үйл ажиллагаа хэрэгжүүлсэн ч үр дүнгээ сайн өгөөгүй аж.  Харин 2018 оны арваннэгээс арванхоёрдугаар сард Арашиама дүүрэгт хэрэгжүүлсэн ба алдарт хулсан ойн ойролцоо оргил цагийн үеэр WiFi  ашиглан бичлэг хийх, интернэтэд түр хугацаанд холбогдохгүй байхыг уриалсан нь маш үр дүнтэй болжээ.

Аялал жуулчлалын тэсрэлт Япон улсад 2018 оноос хойш эхэлж, голдуу зүүн Азийн жуулчид давамгайлан, ердөө таван жилийн өмнө 10 сая жуулчин хүлээж авдаг байсан нь даруй 31 саяд хүрчээ. Ирэх жил Япон улсын аялал жуулчлалын холбоо ирэх жуулчдын тоог 40 саяд хүргэхээр зорин ажиллаж байна. Токио хотын хувьд жуулчдын тоо ихэссэнээр орлого сайжирч байгаа боловч гудамж дагуу хууль бус үйлдлүүд гарч буй аж. Харин Киото хотын хувьд хэрвээ зөвлөлийн хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ үр дүн өгөхгүй бол хүлээн авах жуулчдынхаа тоог хязгаарлах бодлого баримтална гэжээ.

Б.ЦОГТСАЙХАН
Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж