Г.Өсөхбаяр, Ц.Шаравжамцын хөвгүүд Монголын багт багтав

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр, Ц.Шаравжамцын хөвгүүд Монголын багт багтав

Г.Өсөхбаяр, Ц.Шаравжамцын хөвгүүд Монголын багт багтав

Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байна. “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ Д.Сүхбаатарын талбайд болж байна. 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөө орой Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тоглолтыг хийнэ. “С” хэсэгт багтсан манай баг Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагуудаас тоглох юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн Гавьяат тамирчин цол Шаравжамцын хүү Энхийн-Од багтжээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Аззаяа овогтой Батхуяг

  • Төв аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн.
  • 2001 онд төрсөн. 180 см өндөр, 80 кг жинтэй.
  • 3х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртсэн.
  • 15 насандаа супер лигийн “Төв ургац” багийн бүрэлдүүнд багтсан.
  • Өсвөрийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль
  • Өсвөрийн УАШТ-ий хоёр удаагийн шилдэг тоглогч
  • Спрайт хөгжлийн лигийн хүрэл, оюутны лигт ИЗОУИС багаас тоглодог.

Лхагваа овогтой Авирмэд

  • Завхан аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн
  • 2001 онд төрсөн. 190 см өндөр, 75 кг жинтэй.
  • Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
  • УАШТ-ий бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
  • 3х3 УАШТ-ий хүрэл медальтай.

Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц

  • 2002 онд төрсөн. 198 см өндөр, 96 кг жинтэй.
  • Өсвөрийн УАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.
  • Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч
  • ICG олон улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
  • 3х3 өсвөрийн УАШТ-ий аварга, Оюутны УАШТ-ий хүрэл медаль, MNBA Үндэсний лигийн аварга.

Түүний аав нь дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байна.

Шаравжамц овогтой Энхийн-Од

  • 2002 онд төрсөн. 201 см өндөр, 75 кг жинтэй.
  • 2014 “Кес Баскет” Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч
  • 2015-2019 онд өсвөрийн УАШТ-ий найман алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль
  • Өсвөрийн УАШТ-ий долоон удаагийн шилдэг тоглогч
  • 2019 онд онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference тэмцээний аварга
  • 2019 онд 3х3 U23 насны УАШТ-ий аварга
  • 2019 онд “Гоё” дээд лигийн тэмцээний хүрэл медальт.

Түүний аав Шаравжамц нь Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчин байсан бөгөөд Гавьяат тамирчин цолтой. Өдгөө Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж