Соёлын элч, зураач С.Заяасайхан Москвад үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Соёлын элч, зураач С.Заяасайхан Москвад үзэсгэлэнгээ дэлгэнэ

Соёлын элч, зураач С.Заяасайхан Москвад үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан өөрийн үзэсгэлэнгээ Москва, Иркутск хотноо гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тэрбээр “Миний хувьд уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа. Монголдоо ирээд хоёр сар болж байна. Энэ ондоо багтан Москва, Иркутск хотод өөрийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн 2019 он гаргаад АНУ-ын Нью-Иорк хотноо үзэсгэлэнгээ гаргахаар шинэ санаанууд дээр ажиллаж байна” гэдгээ дуулгасан юм.

Зураач С.Заяасайхан өнгөрсөн жил эх орондоо "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ “Q Art” галерейд дэлгэж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан. Уг үзэсгэлэндээ өмнө нь дэлгэж байгаагүй цоо шинэхэн 20 гаруй бүтээлээ дэлгэж, цаг хугацааны машинаар аялуулсан байдаг. Мөн авьяаслаг залуу зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж