Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Райнос Ассет Менежмент Монгол” ХХК Монгол улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахаар нээлтээ хийв. Арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж үг хэллээ.

Тус компани нь Монгол улсад хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан байгуулан үйл ажиллагаагаа эрхэлж буй анхны гадаадын компани юм.

Энэ үйл явдал нь сүүлийн жилүүдэд СЗХ-ноос санхүү, хөрөнгийн зах зээлд хэрэгжүүлсэн бодлого зөв байж, зах зээлийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжсэнийг, улмаар дотоод гадаадын хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдэж эхэлснийг нотолсон үйл явдал боллоо.

БНСУ-ын “Rhinos Asset Management” компани 2017 онд Монголын Хөрөнгийн биржийн IPO-д хөрөнгө оруулсан анхны гадаад компани болж байлаа. Тэд “ЛэндМН” ХК-д 70 тэрбум төгрөгийн стратегийн хөрөнгө оруулалт хийж, Монголын санхүүгийн орчинд финтек технологид итгэл авчрах томоохон алхамыг эхлүүлсэн юм.

Хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл дэх Азийн томоохон тоглогч энэхүү компанийн салбар “Райнос Ассет Менежмент Монгол” ХХК нь 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хаалттай бондын санхүүжилтийн гэрээг “Анд системс”-тэй байгуулснаар манай улс дахь салбарын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. “Анд системс” бол Монголын тэргүүлэгч финтек компани “ЛэндМН”-ийн толгой компани гэдгийг санхүүгийн хүрээнийхэн төдийгүй иргэд мэддэг болсон.

“ЛэндМН” нь “Райнос Ассет Менежмент Монгол” ХХК, “Mirae Asset Securities” үнэт цаасны компанитай дөрвөн сая ам.долларын итгэлцлийн программд хамтарч ажиллахаар болсон нь Солонгосын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааны бас нэг алхам болов.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж