Японд өндөр өсгийтийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Японд өндөр өсгийтийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна

Японд өндөр өсгийтийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна

Японд өрнөөд буй ажлын байран дээр өндөр өсгийт өмсөхийн эсрэг хөдөлгөөнд 19 мянган хүн нэгдэж гарын үсэг зурсан байна. Энэ хөдөлгөөн өрнөх болсон шалтгаан нь жүжигчин Юми Ишикаваг оршуулгын ёслолд оролцохдоо заавал өндөр өсгийт өмсөхийг шаардсантай холбоотой ажээ. Энэ талаарх түүний жиргээ нийт 30 мянга гаруй удаа шэйрлэгдэж, нийгмийн сүлжээнд эрчимтэй түгсэн байна. “Kyodo News” агентлагийн мэдээлснээр, тус хөдөлгөөн #Kutoo нэрээр явагдаж буй бөгөөд энэ япон хэлний “kutsu” буюу гутал, ”kutsuu” буюу өвдөлт гэсэн утга агуулсан байна. Мөн #MeToo хөдөлгөөн гэдэг нэрээр цахим орчинд түгсээр байгаа аж.

Хөдөлгөөнд оролцогчдын хэлснээр, ажилд орохын тулд өндөр өсгийт өмсөх нь зайлшгүй зүйл мэт ойлголт байдаг аж. Жүжигчин Ишикава хэлэхдээ “Энэхүү хөдөлгөөний үр дүнд нийгмийн харах өнцөг, хэм хэмжээг өөрчлөн, эмэгтэйчүүд ч мөн эрчүүд шиг намхан ултай гутал өмсөх нь бүдүүлэг биш юм гэдэг ойлголт тогтоосой гэж хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр энэхүү хөдөлгөөнийг өрөвдөлтэй, шаардлагагүй зүйл хэмээн эсэргүүцэж буй яамдын ажилчидтай ч таарсан талаараа дурдсан байна.

Анх 2015 онд мөн яг үүнтэй ижил шалтгаанаар Лондон хотын ресепшин бүсгүйн цалинг олгоогүй тохиолдол гарч байжээ.

Энэхүү хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн хувцаслалтын эсрэг явагдсан анхны хөдөлгөөн биш юм. Анх санхүүгийн дөрвөн том компанийн нэг болох PWC-ийн Лондон дахь салбарын ажилтан Никола Никола Торп мөн өндөр өсгийт өмсөхийг шаардсан учир Англид хувцаслалтын тухай хуулийг өөрчлөх хөдөлгөөн эхлүүлж байжээ. Тэрбээр түр хугацаанд орлон гүйцэтгэгчээр ажилд орсон хэдий ч өндөр өсгийт өмсөх компанийн шаардлагыг эсэргүүцсэн бөгөөд эсэргүүцлийнх нь нөлөөгөөр аутсорсинг компани болох “Portico” тухайн хөдөлгөөнд нэгдэн ажилчдадаа намхан ултай гутал өмсөхийг уриалж байсан аж.

Мөн 2017 онд Британи Колумбын засгийн газраас өндөр өсгийт өмсөх нь халтирах, унаж бэртэх эрсдэл дагуулж хөл, нуруу бэртэх гол шалтгаан болдог гээд Канадын муж улсуудад эмэгтэй ажилчдыг өндөр өсгийт өмсөх нөхцөл, шаардлагуудыг цуцалсан байна.

Б.ЦОГТСАЙХАН
Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж