"Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

"Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал болно

"Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурлыг энэ  сарын 5-6-нд Новотел зочид буудалд албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулна. Бага хуралд дотоод, гадаадын нийт 200 орчим төлөөлөгч, эрдэмтэн, судлаач оролцоно.

Бага хурлын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНСУ, БНХАУ, Канад, ХБНГУ зэрэг зарим улсын Засгийн газрын төлөөлөгчид үг хэлэх ба Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргаас ирүүлсэн илгээлтийг холбогдох албаны хүмүүс танилцуулна. VI бага хурлын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: Боломж ба сорилтууд”, “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний динамик” гэсэн үндсэн хоёр, “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Зүүн хойд Ази дахь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн залуучууд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн гурван салбар хуралдаан болох аж.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж