Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэвлэлийн төлөөлөгчөө сонгосон тухай “Kiev Post” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр Зеленськийн хэвлэлийн төлөөлөгчөөр 32 настай Юлия Мендель гэх эмэгтэй ажиллахаар болсон гэнэ. Орон нутгийн телевизүүдэд ажиллаж байсан тэрбээр сүүлийн хэдэн жилд “The New York Times” сонинтой хамтран ажиллаж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтад 4000 орчим хүн хүсэлт илгээжээ.
Анх дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зарласан уг сонгон шалгаруулалтад тавдугаар сарын сүүл гэхэд 20 мянга гаруй хүн хүсэлтээ ирсэн бөгөөд тэдгээрээс 4000 орчим хүнийг дараагийн шалгаруулалтад оруулснаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийг сонгосон гэнэ.
Эх сурвалж:KIEVPOST