Дорнод аймагт хүү нь эцгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Хэрлэн сумын цагдаагийн газарт аав хүү хоёр орон сууцны хонгилд муудалцаж байна гэх дуудлага мэдээлэл 23.00 цагийн орчимд иржээ.
Энэ дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход хэргийн газарт 27 настай Б нь өөрийн төрсөн эцэг болох 64 настай Г-тэй муудалцсаны улмаас хутгалж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй аж. Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.ЭНХ