Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногт олгоно

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногт олгоно

Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногт олгоно

Өнгөрөгч 2018  оны арванхоёр­дугаар сарын эхээр Засгийн газрын эх үүсвэрээр сан­хүүжих орон сууцны хөн­гө­лөлттэй зээлийн журам батлагдсан. Шинэ журамд орсон нэгэн том өөрчлөлт нь гэр хороололд барих амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгох явдал юм. Амины орон сууцны зээлийн хувьд тухайн орон сууц нь 60 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, 120 метр квадратаас ихгүй хэмжээтэй байна. Мөн  амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдах иргэн орон сууц барих өртөгийнхөө 30 хувийг урьдчилж төлнө хэмээн заажээ.

Хэдий тийм боловч хагас жил өнгөрөхөд шинэ бодлого хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт нь ямар байх зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос амины орон сууцны зээлийг банкаар хэрхэн олгож эхлэх талаар мэдээлэл эцэслэн шийдэгдэнэ гэдгийг албаны хүн  онцоллоо.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж