Орон нутагт хар зайрмагийг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Орон нутагт хар зайрмагийг битүүмжилжээ

Орон нутагт хар зайрмагийг битүүмжилжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гурван тонн гаруй хар зайрмагийг устгалд оруулсан тухай мэдээлсэн. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хар зайрмагийн орц найрлагад “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNS САС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул худалдан борлуулахгүй байх, авсан газартаа татан авалт хийлгэх, иргэдэд хар зайрмагийг худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлж буй.

Эл зайрмагийг орон нутагт битүүмжилсэн бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээс таталт хийж, устгалын ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд нийслэлийн захын хорооллуудын дэлгүүрт худалдаалж байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Устгалын ажлыг тус газрын Хүнсний  асуудал хариуцсан эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагчийн хяналт дор явуулж байгаа аж. “Батос” компаниас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүрэг болгосны дагуу бүтээгдэхүүндээ таталт хийх ёстой. Тус газраас бүтээгдэхүүндээ таталт хийсэн эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж буй аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж