Эрх баригч нам бүхэн ирэх сонгуулийг урьтаж Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар өөрчилдөг жишиг бий болоод нэгэнт уджээ. Энэ удаа ч гэсэн эрх баригч МАН Сонгуулийн тухай хуульд "гар хүрэхээр" бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Намын бүлгийн өчигдөр /2019.06.03/-ийн хуралдаанаараа хуулийн төслийн явцын талаар сонсч ойрын өдрүүдэд өргөн барихаар зэхжээ. Энэ удаад МАН намаа бус ард түмнээ бодсон хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдгээ тодотгоод сонгуулийн нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, улс нэг тойрог гэж үзэн тухайн улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Ингээд нийт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан эхний 76 хүн УИХ-д сонгогдох юм.
МАН-ынхны санаачилсан нэг тойрог гэх хувилбарыг парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд хэрхэн үзэж байгаа талаар байр суурийг нь тодрууллаа.
ХҮН НАМЫН ДАРГА Б.НАЙДАЛАА:
-Энэ систем бол дэвшил мөн. Зарчмын хувьд манай нам дэмжиж байна. Хуучин 76 жижиг тойрог болгоод тойргийг өмчилж авч мөнгө тарааж үл бүтэх нэгэн гардаг нь жижиг тойрогтой шууд холбоотой. Монгол Улс нэг тойрог болсноор үндсэн хөгжлийнхөө асуудлаа шийднэ. Ингэж чадвал бид эмч, багш нарын цалинг нэмэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, зөв газар хөрөнгө оруулалт хийх зэрэг улсын хөгжлийг нийтээр нь сайн сайхан болгох эхлэл болно.
МОНГОЛЫН ХҮНИЙ ТӨЛӨӨ НАМЫН ДАРГА Х.БАТ-ЯЛАЛТ:
-Эрх баригч нам тулга тойрсон асуудлаар цаг үрж байна. Сонгуулийг янз бүрийн хэлбэрээрээ хийхээс илүүтэй сонгогдсон хүмүүсийг хянадаг хяналтын системийг бий болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийг хэрхэн зохион байгуулах уу гэдэгт ач холбогдол өгөлгүйгээр сонгогдсон төрийн түшээдийг яаж шинжлэх ухаан ч байдлаар хууль тогтоомжид гар хүргэдэг болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульд бид сонгогч хянагч буюу Иргэний эрх зүйн байдлын талаар тусгуулахаар ажиллаж байна.
МОНГОЛЫН НОГООН НАМ О.БУМ-ЯЛАГЧ:
-Үндсэн санаа нь 76 Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч улс нэг тойргоос сонгогддог шиг 76 Ерөнхийлөгчийг сонгохоор болж байна. Ингэснээр Монгол Улс 77 Ерөнхийлөгчтэй болно. Эрх мэдэл нь улам нэмэгдэнэ. Улс нэг тойргоор сонгуулийг зохион байгуулбал мөнгөтэй хүмүүс нэр дэвшинэ. МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэмжээний мөнгөтэй 76 хүн байна гэсэн үг. Угаасаа МАН-ын гишүүд хязгааргүй их мөнгөтэй хүмүүс. Улсын мөнгөнөөс 33 их наяд төгрөгийг идсэн гэж хүртэл ярьдаг. Мөнгөтэй хүмүүст зориулсан тогтолцоо учир манай нам дэмжихгүй. Сонгууль дөхөхөөр тухайн эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль баталдаг. Хэрэв энэ тогтолцоо МАН-д ашиггүй байсан бол Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй шүү дээ. Өөрсдөд нь ашигтай болоод л өөрчлөх гэж байна. Манай намын хувьд хөдөө орон нутагт гэхээсээ илүү хот суурин газарт илүү танигдсан. Нийгмийн дунд давхаргынхан, боловсролтой хүмүүс манай намыг илүүд мэддэг. Тэгэхээр нэг тойргоор сонгуулийг зохион байгуулбал манай намын 76 нэр дэвшигч Монгол улсыг тойрно гэсэн үг. Улс төрийн 32 намын 76 хүн нийлээд нийт 2 мянган гаруй нэр дэвшигч Монгол Улсыг тойрч давхих нь. Уг нь бол мажоритар сонгуулийн тогтолцоогоор сонгогдсон нэр дэвшигчийг улс төрийн хэллэгээр "Элит улстөрч" гэж хэлдэг. Элит улстөрчийн онцлог нь намын бодлогыг чухалчлахаас илүүтэй ард түмэн юу гэж байна түүнийг нь дагадаг ийм онцлогтой. Дараагийн сонгуульд нам нь хамаагүй гэсэн үг.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ:
-Нэлээн хэдэн хувилбар яригдаж байгаа юм билээ. Өмнө нь нам яаж ялах уу гэдэг тогтолцоог сонгодог байсан бол одоо эх орноо, ард түмнээ бодно гэдгийг эрх баригч нам хэлээд байгаа. Энэ үндэслэлээр улс нэг тойргийг сонгож байгаа гэж ойлгосон. Энэ тогтолцоо нь хуучин буюу бугшсан хэдэн улстөрчдөд ашигтай хэлбэр. Нэг ёсны одоогийн танигдсан УИХ-ын гишүүдэд илүү таатай тогтолцоо юм. Архангай аймгийг гурав хуваасан ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд багуудад хүрч ажиллаж чаддаггүй. Яахав, санаа нь бол зөв. Улс нэг байснаар жалга, дов гэж өөр өөрсдийнхөө тойрогт хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг хуваадгийг болиод улсын хэмжээний нэгдсэн бодлого болгох нь чухал.
ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ДАРГА А.ОТГОНБААТАР:
-Зөв гэж харж байна. Тойрог услахгүй, мөнгө цацахгүй болно. Сонгуулийн системийг нэг улсын бодлогоор харах цаг нь болсон. Өнөөдөр төсвийг хэдэн хэсэгт хуваагаад Монгол Улс хөгжсөн юм алга. Өнөөдөр жалга довын үзлээр төсвөөс авч ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтад зарцуулдаг. Одоо бол нэгдсэн төсөвтэй болж нэг замаар явах хэрэгтэй. Энэ тогтолцоог эсэргүүцэж байгаа намуудад зориулж хууль батална гэж байхгүй. Монголыг хөгжүүлэх сонгуулийн хууль батлах ёстой болохоос биш улстөрчдийг гаргадаг хууль батлах албагүй. Сонгогчид нэг л нэр дэвшигчийг сонгох нь маш зөв.
и 2019-06-04 14.48.87.1
хэн сонгуул өгнө гээд бгн хэн ч гарсан яалгаагүй юу ч хийхгүй зөвхөн яаж их идэх вэ гэж л бодож бга новшнууд
Өөо 2019-06-04 43.242.243.210
Зөв өө зөв муу нэр луу данстай төсвийн хулгайч нар алга болох боломжтой . Эрдэнэт д л гэхэд рулет өдөр шөнөгүй нүдээд а**а х***а гэсэн мөнгөтэй гар нэр дэвших гээд явж байна . Таалагдсан хүн ээ дэмжих
MGL 2019-06-04 103.229.178.2
Нэг сонгогч 3-аас дээш хүн дугуйлвал болохгүй зүйлгү л дээ. Ямар ч байсан жижиг мажоритараас сая дахин дээр…
Үлгэрийн баатарууд 2019-06-04 64.119.27.166
ийм балай балай юмнуудыг харахаас бөөлжис цутгамаар. Бумялагч, Цогтгэрэл хоёр арай сэхээтэнлэг юм хэлж. Бусад нь бол дэндүү жул дээрээс нь үзлийн юм бэ яасан
Зочин 2019-06-04 202.179.25.108
60 ЧАВГАНЦ УРАЛДВАЛ НЭГ НЬ ТҮРҮҮЛЖ Л ТААРАА 700 ХҮНЭЭС 76 ГАРАХ Л БАЙЛГҮЙ
Өлзийсайхан 2019-06-04 202.179.26.248
Энэ дундаас нэгэн чирээ монголоо гэсэн хүн алга бүгд л өлөл нүдэлсэн ирээдүйн Баярцогт ууд
Зочин 2019-06-04 58.140.202.122
НЭР ДУГУЙЛСАН ХҮНИЙ ТОО 76 Д ХҮРЭХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ УЛСААРАА ХЭДХЭН ХҮН ДУГУЙЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Ард 2019-06-04 103.229.122.237
НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХИЙГ НАМУУД БУС ИРГЭД ЭДЛЭХ ЁСТОЙ, ШИНЭ ХУУЛЬД ЭНЭ АСУУДЛЫГ ЗААВАЛ ОРУУЛ. БИД НАМЫН НЭР ДЭВШҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ Л АЛБАТАЙ ЮМ ШИГ СОНГОДОГОО БОЛИХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.
Zochin 2019-06-04 202.126.89.192
Uzeed aldaya
Иргэн 2019-06-04 103.229.122.106
ХАЧИН ЮМ БОЛХ НЬ ЭЭ. БИ 76 НЭР ДУГУЙЛАХ БОЛЖ БАЙНА УУ. ИНГЭЭД Л ТУЙЛШРААД БАЙХ ЮМ. МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ, ТЭГЭЭД ХОЛИМОГ СИСТЕМЭЭР СОНГОВОЛ АРАЙ ХЯЛБАР ДУГУЙЛАХАД Ч ЦӨӨХӨН АМАР БАЙНА БИЗ ДЭЭ.
Зочин 2019-06-04 66.181.161.51
Өтгөнбаатар гэж нэг нэр шигээ гар бнаа
Yamar ch helbereer yavuulaad 2019-06-04 108.218.234.108
Tooldog humuus ni MAN baival ur dun ni oilgomjtoi
зочин 2019-06-04 59.153.115.121
бат ялалт байж болох л юм. тэхээс тэр жингийн илүүдэлтэй бацаан энэ тэр бол худлаа л даа. сайхан самбуу буруу хүн санхүүжүүлэх юм.
Зочин 2019-06-04 202.21.102.226
За яадаг болдоо. Угаасаа хүмүүсийн дэмжлэг авсан хэд нь ихэнх саналаа хуваагаад гараад явчихна. Үлдсэн дээр нь хэдхэн хүний саналаар 40 50 хүн гарах юм бишүү. Тэгэхийн тулд ёстой компанийхаа ажилчдын саналыг авах гэх байх даа.
Зочин 2019-06-04 119.40.99.30
Бүх сонгочдыг заавал санал өгөх асуудлыг хуульчилбал дээр дээ. Саналаа өгөөгүй бол …. яадаг ч юм бэ?
Nam bus irgen 2019-06-04 94.222.87.199
Namiig ni bish ner devshigch huniig ni sain sudlaj sanalaa uguurei songogchidoo. Gehdee MAH MAXH AH 3 shudraga medleg bolovsroltoi humuusee devshuulehgui dandaa ulirsan balarsan hediigee heden tsunh baridag doldoinuud saaliin umbuunuudee devshuuleh baih l daa. Tegvel busad namd sain baih bolno.
Зочин 2019-06-04 66.181.176.75
MAH haa ochij zorigtoi shudrag uzeheer shiidsen baina
s 2019-06-04 64.119.25.167
Bugd uur uursdiinhuu huvid ashigtai baidlaar yaridag naasan !!
иргэн 2019-06-04 202.55.191.194
ер нь бол зөв байхаа Харин сурталчилгааг яаж хийхэв. Нөхөн сонгууль хийхгүйгээр гишүүнийг яаж нөхөн сонгох вэ гэдэг бас асуудал
Зочин 2019-06-04 104.143.92.244
найдлаа бол худлаа шүү
Зочин 2019-06-04 104.143.92.244
ийм худлаа ярьсан гарууд хэрэггүй
цэвэр 2019-06-04 203.217.138.1
Зөвөө зөв, манан арилна
Зөв 2019-06-04 203.217.138.1
Маш зөв
Зочин 2019-06-04 202.126.88.137
Нийт хэдэн сонгогч байх вэ ? Нийт сонгогчдын 70-75 хувь саналаа өгнө. Ойролцоогоор 1400000 сонгогч оролцоно гэвэл 25000-30000 хүний санал авсан хүн сонгогдох магадлалтай…
Иргэн 2019-06-04 103.212.119.14
Маш зөв. Олонд танигдсан хүн л сонгогдоно.
Bold o 2019-06-04 223.62.172.136
Estoi nogoo holimog huurag .bantan .honi hurga niilsen gedeg shig zavaan songuuli boloh yum bn daa
Алиалагч болох юм байна 2019-06-04 139.5.219.140
Утгагүй болно
Иргэн 2019-06-04 64.119.27.193
Улсаараа нэг тойрог гэдэг бол харинч үөв хувилбар гэж бодож байна?! Ард түмэн эрдэм чадалтай туршлагатай тулх нуруутай хүмүүст саналаа өгөх нь зөвөө?!
Иргэн 2019-06-04 203.217.139.225
Монгол улсыг 30 жил энэ МАН ба АН гэж 2 нам баллаж дууслаа. Хамгмийн хөгжил муутай, авилгажсан хогийн улсуудын тоонд орлоо. Иймд 20 онд шинэ хүчин гаргаж эрс өөрчлөлт хийхгүй бол дахиад л 20-30 жил нэг байрандаа дэвхцэх болно.
ЗОЧИН 2019-06-04 103.9.90.52
Үндсэн хуулийн 21,2 иргэн нийтээрээ, чөлөөтэй сонгоно, 23,1. УИХ -ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана" гэсэн заалттай энэ зарчим тохирч байгаа юм. Хуучнаар явагдсан сонгуулиудаар сонгогдсон гишүүд нам, тойргийн цөөн иргэдийн ашиг сонирхлын төлөө зүтгэдэг байдал нь эдийн хөгжилд чөдөр болж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Сонгуулиа зөв зохион байгууулах асуудлаа хуулиар сайн зохицуулах шаардлагатай.
Зочин 2019-06-04 66.181.170.67
Үнэн ба зөв ч гэх шиг халтар банди
Зочин 2019-06-04 103.9.91.40
МАН олон гишүүн дэмжигчтэй учраас итгэлтэй бгаан бн. Гишүүд дэмжигчид дундаа сонгогдох хүмүүсээ хуваагаад нэр заагаад хувиарлчих бх. Хүний олноор аархаад 76 МАН гарах нь ойлгомжтой
Зочин 2019-06-04 202.21.111.20
Зөв ш дээ. Юу ч хийхгүй хэдхэн хүнд мөнгө өгөөд явдаг Даваасүрэн мэт нь явцгүй болно. Угаасаа шинэ намуудаас бусад нь ямар сонгуульд олигтой оролцдог биш тэдэнд аль ч систем бсан ялгаагүй хэн ч гарахгүй. Зүгээр л шүүмжилж амь зогоодог хэдэн баачка
Зочин 2019-06-04 203.91.115.37
Монгол улс нэг тойрог гэдэг бол маш зөв, хардаад тэнэгтээд хэрэггүй хэнийг сонгох эс сонгохоо ард түмэн мэднээ Монголд харамсалтайн улс төрийн төлөвшсөн ба төлөвшихч боломжтой ганц ч нам алга
Бие даагчдыг гаргаж шинэ нам байгуулах хэрэгтэй
Зочин 2019-06-04 66.181.177.61
1000 ажилчинтай компанийн захирал их хуралд маш амархан гарна. тойрог үл хамааран саналаа ѳгѳх тул. 4000 -6000 хүнтэй 2-3 сум эсвэл1 хороог л мѳнгѳѳр услахад шууд их хурлын гишүүн
Зочин 2019-06-04 66.181.177.61
маш аюултай юм болно. сонгогчдийн 70 орчим хувь саналаа ѳгдѳг. нэг хүн 10 -12 мянган хүний санал авхад хангалттай ялна.том компани сүлжээ дэлгүүр колонкийн эзэд ажилчдынхаа саналыг багцлаад зарна.
Иргэн 2019-06-04 203.91.115.52
ТАМГАА ХАЛААСЛААД ЯВДАГ СОНГУУЛЬ БОЛОХООР МАН АН 2-ООС МӨНГӨ АВЧ САНАЛ ХУВААДАГ ЭНЭ ЖИЖИГ НАМАНЦАРУУД ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Zochin 2019-06-04 202.170.68.162
Jijig namuud yadaj darga n garchihna gej ih goridoj bgan bn daa. Neg l ih toirogt mungu taraahgui amar geh yum. Ted chin namaaraa halamj amlaad garaad irne gedgiig oilgoh suhuu algadaa, esvel oilgoson ch huvia bodoj duugui ungurch baina
зочмн 2019-06-04 43.242.243.241
Нэг тойрог болж томсгох нь зѳв.Луйварчид гарах боломжгүй.Жижиг тойргуудад мѳнгѳѳр гарахгүй яг зѳв
Зочин 2019-06-04 119.40.98.162
ugaasaa 76 hunee nam ni nersiin jagsaaltad oruulah ued l dain boloh ni dee bayachuud ni namiin dargaa mongoor yostoi tsutgah yum bna tegeed daraa ni neg toirog uchraas neree deeguur bichuuleh gej uzne ih yum bolnoo
zochin 2019-06-04 64.119.24.200
жижиг намд их халтай тэдэнд 76 олонд танигдсан хүн байхгүй өөрийгөө нэгд авгайгаа хоерт хадмаа 3-т ах дүүгээ 5-9, хамаатнуудаа 10-22, хамт сурч байсан 23- 40, цэрэгт байсан 41-51 , нутгийн хэдэн гар52-60, гудамжныхаа танил 61-65, хамт ажиллаж байсан 66-76 , бараг 76 болчих юм байна шдээ
zochin 2019-06-04 119.40.98.162
Улс нэг тойрог болсноор үндсэн хөгжлийнхөө асуудлаа шийднэ. Ингэж чадвал бид эмч, багш нарын цалинг нэмэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, зөв газар хөрөнгө оруулалт хийх зэрэг улсын хөгжлийг нийтээр нь сайн сайхан болгох эхлэл болно.
Сүйрэл 2019-06-04 59.153.114.209
Ванга шиг хэлчихье. Сайд болох гэж нам сольдог асуудал жирийн үзэгдэл болно. Бодлого яригдахгүй, попрол газар авна
Зочин 2019-06-04 192.82.64.83
бөхчүүд дуучид хошин шогийхон зөндөө гарах нь дээ
Зочин 2019-06-04 192.82.64.83
бөхчүүд дуучид хошин шогийхон зөндөө гарах нь дээ
Зочин 2019-06-04 202.9.42.17
комментоос нь харахад хүн зөв 3 л нам болох зорилготой юм бн, бусад шантааж хийх зорилготой юм уу даа
Зочин 2019-06-04 103.240.241.110
хүн олонтой ХөвсгөлХовд Өвөрхангай Архангайгаас олон гишүүн, хүн цөөтэй Булган,Дундговь Говь-алтайДорногвоос бараг хүн гарахгүй дээ, хотоос гэхэд Баабар Амаржаргал хуульчНарангэрэл мэт нэр хүндтэй хүмүүс гараад МАН-с 20, АН-с 20 жижиг намуудаас 10-д10-д бие даагч 30д хүн гарах вий