ФОТО: Трампын Британид хийж буй төрийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

ФОТО: Трампын Британид хийж буй төрийн айлчлал

ФОТО: Трампын Британид хийж буй төрийн айлчлал

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийж буй гурван өдрийн төрийн айлчлал үргэлжилж байна. Өнгөрсөн онд АНУ-ын төрийн тэргүүн Лондонд ажлын айлчлал хийсэн билээ. Трамп Елизабета II Хатан хаантай уулзсан бөгөөд саяхан огцорч буйгаа мэдэгдсэн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахаар төлөвлөжээ. Трампын Их Британид хийж буй төрийн айлчлалын эхний өдөр хэрхэн өнгөрсөн нь BBC-гийн дуранд ийн буусан байна.

Трампын онгоц Лондоны Станстед нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 09:00 цагт газарджээ. Трампыг Их Британийн Гадаад хэргийн сайд Жерем Хант угтан авч уулзсан бөгөөд CNN-д "Америкийн удирдагч бол Их Британий анд нөхөр юм" хэмээн ярьжээ.

Трамп тэндээс "Marine One" нисдэг тэрэг хөлөглөн, Лондоны төвд газардсан байна. Өнгөрсөн жил Их Британийн нийслэлд Трамп эсэргүүцэлтэй тулгарсан юм. “Эмнести Интернэшнл” хүний эрхийн төлөөх байгууллагаас Воксхолл дүүргийн гүүрэн дээр “Трампыг эсэргүүцэж байна” хэмээн бичсэн сурталчилгаа байрлуулсан байв.

Букингемийн ордон хүрэх замд Трампын хөлөглөсөн нисдэг тэрэг Рижентс цэнгэлдэх хүрээлэнд байрлах АНУ-ын ЭСЯ-ны байр орчимд газардсан байна. АНУ-ын удирдагч, Тэргүүн хатагтай нар айлчлалынхаа хүрээнд энд байрлаж буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг Букингемийн ордны талбайд газардав. Түүнийг охин Иванка, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс болон АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Келлиэнн Коуэй нар угтан авчээ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Трамп ганцхан тэргүүн харагтай Меланиятайгаа ирээгүй, өөрийн бүх насанд хүрсэн хүүхдийг нөхөр, гэргийн хамт дагуулсан аж.

Букингемийн ордонд Трамп, Мелания хоёр хунтайж Чарльз, гүнгийн эхнэр Кудиш Камилла нартай уулзаж, мэндчилсэн байна.

Трамп тус ордны үүдэнд, оюу өнгөтэй хослол болон малгай өмссөн хатан хаан Элизбеттатай уулзжээ.

Өнгөрсөн жил Трамп Элизабет II Хатан хаантай хааны харуулуудын байр орчмоор зугаалсан бол энэ удаа Америкийн удирдагч хунтайж Чарльзтай хамт явжээ. Өнгөрсөн жилийн айлчлалын үеэр ёслолын энэ хэсэг тийм ч таатай байгаагүй билээ.

Трамп Хатан хааны хамт хааны ордны цуглуулгуудыг үзэж сонирхсон бөгөөд дараа нь гэргийн хамт Вестминстерийн сүмд зочилжээ.

Хунтайж Гарри болон Кембрижийн гүнгийн авхай Кейт нартай уулзахыг хүсч байсан АНУ-ын Тэргүүн хатагтайг хунтайж Гарри хүлээн авч уулзав. Их Британийн хунтайж Харригийн эхнэр, Суссексийн гүнгийн авхай Меган хүлээн авалтад оролцоогүй аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж