Монголын эмэгтэй сагсчид Филиппин, Чехийн багт хожигдов

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэй сагсчид Филиппин, Чехийн багт хожигдов

Монголын эмэгтэй сагсчид Филиппин, Чехийн багт хожигдов

Монголд Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж байна. Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 багийн сагсчид өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн багийн төрлийн ДАШТ анх удаа Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог болж байгаа юм.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Харамсалтай нь өчигдөр болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдлээ. Энэ хэсгийн Франц хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна. Харин Монгол Улсын баг хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдэж эхэллээ. Манай эмэгтэйчүүд эхний тоглолтоо Филиппинтэй хийж 20:14-өөр хожигдсон бол удаах тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ хожигдлоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж, цааш өрсөлдөх хоёр ба тодорно.

“А” хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Украйн, Мексик, Египет нэг хожилтой удаалж байна.  Өнөөдөр “В”, “D” хэсгийн тоглолтууд болно.

Монгол Улсын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан бөгөөд өнөө орой хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Манай эрчүүд Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагуудаас тоглох хуваарьтай байна.

ШУУД ҮЗЭХ: http://www.fiba.basketball/3x3U18WC/2019/games

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж