Иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ | News.MN

Иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах,  уулзварт давхар эргэх,  эгнээ хааж зогсох,  эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй, бусдыгаа хүндэтгэн оролцоно уу! гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-04 66.181.177.247

Хариуцсан хийх ёстой ажлаа лсайн хийл дээ дамбадаржаагийн хийдийн урд талын уулзвар дээр нэгдүгээр эгнээ бол байнгын машин тавиастай байдаг шд, тэнд хууль үйлчилдэггүй, замын цагдаа нар ажилладаггүй бололтой юм билээ. Байсан ч хараагүй царайлаад л машинзогсоож шалгаад л зогсож байдаг юм билээ, одоо зуслангийн чиглэлд хөдөлгөөн ихэснэ тэр уулзвараас хамаараад наана болон цаанаа маш их бөглөрөл үүснэ, мэдэж байгаа ч хийж өгөхгүй дээ

Avatar

Зочин 2019-06-04 64.119.25.39

Бонустай болгочуул матаа хиймээр байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж