Уурхайд осолдсон ажилтны цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр  ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б  хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн  ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.

Одоогоор осолдсон ажилтны  цогцосыг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зургадугаар сарын 2-ны байдлаар нуурын усыг шавхахын тулд ус татах хүчин чадалтай насосуудыг ашиглан нуурын усны түвшинг  нийт 9.5 метрээр бууруулжээ.  Улмаар нуурын шаврыг талбайд буулган буусан лаг шаварт эрэлч нохой ашиглан эрэн хайх ажиллагааг явуулж байна. 

Тавдугаар сарын 26-ны өдөр осолдсон автомашины байршлыг 10-11 метрийн гүнд байгааг тогтоон маргааш нь алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Тавдугаар сарын  28-ны өдөр  автомашиныг нуурын эрэг дээр татаж гаргасан.  Урьдчилсан байдлаар  хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажиллаж байсан нь тогтоогджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг   тус уурхайд  шалгалт хийн осол гарсан газарт  нурах эрсдэл үүссэн  гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр  үйл ажиллагааг нь  түр зогсоох шийдвэр гаргасан байна.  Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар  үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэджээ.

Тус компани нь  2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл  шалгалтын явцад илэрсэн байна.  Ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд  дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны  газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг  шийдэх юм. Одоогоор дээрх  компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа учраас тэрний дараа арга хэмжээ авах аж.

Сануулахад,  ердөө  таван сарын өмнө  Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд  осол гарч зургаан хүн дарагдсан хэрэг гарсан. Ослоос хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.

Э.БУРАМ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж