Долдугаар ангийн хүүхдүүд гар утасны апп, тоглоом бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Долдугаар ангийн хүүхдүүд гар утасны апп, тоглоом бүтээжээ

Долдугаар ангийн хүүхдүүд гар утасны апп, тоглоом бүтээжээ

Долдугаар ангийн хүүхдүүд веб аппликейшн, гар утасны тоглоомууд бүтээжээ. Тэдний бүтээлийг энэ сарын 9-нд "Demo day 2019" өдөрлөгийн үеэр танилцуулах юм байна. Хүүхдүүд цаг агаараас шалтгаалан ямар хувцас өмсвөл тохиромжтой болохыг харуулсан аппликейшн бүтээснийг өдөрлөгийн үеэр  play story-иос утсандаа татаж ашиглах боломжтой аж. Хүүхдүүд Нест Академийн анхны төгсөгчид юм байна. Тус академийн үйл ажиллагааны менежер н.Батчимэгийн хэлснээр 7-11 дүгээр ангийн 40 хүүхэд тус бүр нэг баг болж 4-5 хүүхэд хамтран  гар утасны апп, тоглоом зэргийг бүтээсэн нь энэ  юм байна.

Өдөрлөгийн үеэр энэ салбарт дотооддоо төдийгүй олон улсад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уулзаж, програмчлал, дизайны сонирхолтой хичээлд хамрагдах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж