Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид МҮОХ-д зочлов

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид МҮОХ-д зочлов

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид МҮОХ-д зочлов

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Улаанбаатарт хотод болж байна. Энэхүү тэмцээн багийн төрлөөр ДАШТ анх удаа Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог болж байна.

43 орны 500 гаруй тамирчин тамирчин, төлөөлөгч оролцож байгаа тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар манай улсад хүрэлцэн иржээ.

Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлагууд Роберт Реблингертэй өчигдөр /2019.06.03/ уулзаж санал сонилцжээ. Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол Улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ. “Токио 2020” Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдсан байна.

Д.Сүхбаатарын талбайд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ ирэх Баасан гаригт өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж