УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар "Кембриджийн хөтөлбөр ба Багшийн хөгжил" зорилтот лекц энэ сарын 10 нд 14:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно. Лекцэд урилгаар Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, "Call Pro" компанийн хамтран байгуулагч, "Faro" сургалтын төвийн партнер, үг цээжлэх хөтөлбөрийн багш Б.Идэр-Од нар оролцоно.
Тус арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргийн англи хэлний багш нараас сонгож Кембриджийн олон улсын төвийн сургагч багшийн эрх олгох сургаалтад хамруулна. Сургагч багш нарын тусламжтайгаар 23-р хороонд шинээр баригдаж буй сургууль дээр Кембриджийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын залуу багш нарын холбоо
Дэмжигч байгууллага: Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Тэрэлж боардинг сургууль.