У.Хүрэлсүхийн рейтинг унаж, АН-ын рейтинг тогтмол өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн рейтинг унаж, АН-ын рейтинг тогтмол өсөлттэй байна

У.Хүрэлсүхийн рейтинг унаж, АН-ын рейтинг тогтмол өсөлттэй байна

“Өшиг” мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIII” судалгааны үр дүнгээс энэ удаа “зөвхөн улс төрийн сэдвээр хийсэн санал асуулгын үр дүн”-г олон нийтэд нээлттэй толилуулж байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн 4 жил хамруулж байгаа бөгөөд, энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийг 2019 оны тавдугаар сарын 31, зургадугаар сарын 01-02 ны өдрүүдэд цуглуулсан болно. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргасаар байх юм. Судалгааны түүврийн хэмжээ ±4.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.

Статистик тооцоололд дараах томьёог ашиглав:

Мэдээлэл, судалгааны төвийн захирал Р.Цэдэнсодном

Иргэдийн өмнө тулгамдаад буй хамгийн том бэрхшээл валютын ханшны өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал болсон байна.

Иргэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хариуцлагыг Засгийн газраас нэхэж байна.

ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдэх болсон явдалд иргэдийн 62 хувь нь одоогийн эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Иргэдийн олонх нь Засгийн газар огцрох, Авлигын хэрэгт холбогдсон сайд нар хариуцлага хүлээх ёстой гэж  83.9 хувь нь үзэж байна. Үүнээс “Засгийн газар огцрох ёстой” гэж Улаанбаатар хотын иргэд түлхүү үзэж байгаа бол “Авлигад нэр холбогдсон сайд нар хариуцлага хүлээх ёстой” гэж хөдөө, орон нутгийн иргэд түлхүү үзэж байна.

Энэ удаагийн УИХ 2020 оноос өмнө тарах нь зөв гэж нийт иргэдийн 88 хувь нь үзэж байна. Энэ хандлага Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна.

АН-аас зохион байгуулсан “Засгийн газар”-ыг огцрохыг шаардсан жагсаалыг иргэдийн 67 хувь нь шууд дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд иргэдийн хоёр хүн тутмын нэг нь сайн гэсэн үнэлгээ өгч байна. Сайн гэсэн үнэлгээ хөдөө орон нутгийн иргэдийн дунд давамгайлж байгаа бол Улаанбаатар хотын иргэд “дунд” гэсэн үнэлгээ түлхүү өгч байна.

Иргэдийн олонх нь УИХ-ын үйл ажиллагааг муу, маш муу гэж 92.0 хувь үнэлсэн байна.

Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн иргэдийн 71.2 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг муу болон маш муу гэж үнэлж байна. Маш муу гэх хандлага Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байгаа бол муу гэсэн хандлага хөдөө орон нутгийн иргэдийн дунд өндөр байна.

Улс төрийн намуудын рейтинг дээр жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг бодсоноор судалгааны түүвэр болон түүврийн найдварт байдал, төлөөлөх чадвар дээр гарсан алдааны өөрчлөлтийг засаж бодит рейтингийг гаргадаг.  Жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг дараах томьёоны дагуу боддог.

Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын рейтинг иргэдийн дунд тогтмол өсөж байгаа бол МАН болоод Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг буурч байна. Энэ нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болоод ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэ өвчний тархалт нэмэгдсэн, зарим сайд нар авилгын хэрэгт холбогдсон байж болзошгүй зэрэг нийгэмд үүсээд байгаа сөрөг мэдээллүүд нь Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг буурахад нөлөөлж байна.

Судалгааны тоон дүнгээс үзвэл иргэдийн ихэнх нь 2016 оны УИХ-ын сонгуулийн систем болох жижиг мажоритар буюу 76 жижиг тойргоос татгалзаж байна. Учир нь иргэдийн дөнгөж 5.7 хувь нь тус сонгуулийн системээр 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах нь зөв гэж үзсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж