“The Hu” хамтлаг Европыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг Европыг зорилоо

“The Hu” хамтлаг Европыг зорилоо

Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвиж, дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан өнөөдөр /2019.06.04/ Европ тивийг зорилоо.

“The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх гэнэ. Одоогийн байдлаар Герман улсын таван хотод хийх тоглолтын билет дууссан сурагтай.

Дэлхий дээрх хамгийн анхны дипломат паспорт бол гэрэг. Энэ утгаараа дэлхийд нэрээ цуурайтуулж буй Монголын “Хү” хамтлаг анхны цомог, анхны тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэсэн гэдэг. Тэд анхныхаа тоглолтоо эх орондоо тавдугаар сарын 23-нд “White Rock” центрт хийсэн билээ. Монголын “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтсан амжилтыг үзүүлсэн.

Энэхүү дуу нь "Billboard Chart"-ийн  22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж