Увс аймгийн цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Увс аймгийн цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Увс аймгийн цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Увс аймгийн цагдаагийн хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус аймгийн цагдаагийн даргын албан тушаалыг нь бууруулж, оронд нь өөр хүнийг томилжээ.

Тодруулбал, тус аймагт Цагдаагийн ерөнхий газрын Есзүйн хорооны шалгалт очиж, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржийг 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр албан тушаалыг нь бууруулах шийдвэрийг гаргажээ. Харин түүний оронд тус газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Мөнхбатыг томилоод байна.

Мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй цагдаа нарыг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж