“Зүүн хойд азийн залуучууд-энх тайван-аюулгүй байдал” семинар болж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

“Зүүн хойд азийн залуучууд-энх тайван-аюулгүй байдал” семинар болж байна

“Зүүн хойд азийн залуучууд-энх тайван-аюулгүй байдал” семинар болж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Улс төр, Энхийг цогцлоох газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран “Зүүн хойд Ази дахь залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт семинарыг энэ VI сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Семинарын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож тогтвортой энх тайвныг цогцлоох, аливаа мөргөлдөөн зөрчлөөс урьдчилан сэргийлхэд залуусын дуу хоолойг нэгтгэх талаар товч үг хэлэв. Гадаад харилцааны сайд хэлэхдээ, өнөөдөр хиймэл оюун ухаан хүний өмнөөс бараг бүх зүйлийг хийдэг боллоо, гагцхүү энх тайван, аюулгүй байдлыг л бий болгож чадахгүй. Иймээс бид яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаагаар тогтвортой энх тайвныг тогтоох болно хэмээн онцлов.

Тэрбээр цааш нь энэхүү семинар монголд болж байгаа нь манай гадаад бодлогын томоохон санаачлага, үр дүн гэж үзэж болно. Зүүн хойд Азийн аюулгүй байдал Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлөх учраас энх тайван, аюулгүй байдлыг хангахад дипломат үйл ажиллагааг ашиглан үр дүнтэй, санаачлагатай, няхуур хандаж ажиллах ёстой байгааг тэмдэглэлээ. Үүний сацуу энх тайвны асуудлаар даян дэлхийн залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах, НҮБ, Facebook компани, эрдэмтэн, судлаачдын гурвалсан холбоог бий болгож, “Олон улсын харилцааны “Peacebook” сэтгүүл” эрхлэн гаргах, мөн залуу дипломат, судлаачдыг дэмжих үүднээс “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал” бий болгох зэрэг санаачилгыг дэвшүүлэв.

Семинарт БНХАУ, БНСУ, Монгол, Япон зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд, Австрали, Малайз, Финланд зэрэг улсын төр, засгийн болон иргэний нийгэм, залуучуудын байгууллага, оюутан залуусын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Хүний эрхийн асуудлаарх Дээд төлөөлөгчийн газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн нийт 60 орчим төлөөлөгч оролцож байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж