ЗХУ-ын үед баталсан олон стандарт өнөө цагт нийцэхгүй, зарим талаар хөгжлийн садаа болж байгаа учраас удахгүй цуцална хэмээн ОХУ-ын Стандартын газрын дарга Алексей Абрамов РИА Новости агентлагт мэдээллээ.
Түүний хэлснээр 1991 оноос өмнө батлагдсан 10 мянга орчим стандарт өнөө цагийн шаардлага, хэрэгцээнд таарахгүй байгаа ажээ. “Үндэсний стандартын хүчинтэй байх хугацаа 17 жил байхаар 2012 онд бид өөрчилсөн. Өмнө нь стандартын хүчинтэй хугацаа 21 жил байсан. Энэ хугацааг 2021 оноос 10-11 болгохоор зорьж байна” хэмээн Алексей Абрамов хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ