Төгсөгчдийн улсын шалгалтын материалыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийн улсын шалгалтын материалыг хакерджээ

Төгсөгчдийн улсын шалгалтын материалыг хакерджээ

Оросын дунд сургуулийн төгсөгчдийн улсын шалгалтын материалыг тавдугаар сарын 31 болон зургадугаар сарын 1-ны өдрүүдэд хакерийн довтолгоонд өртсөн байна. Мэргэжлийн хяналтын газраас энэ хэргийг хуулийн дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан байна. Мэргэжлийн хяналтыг газраас гаргасан мэдэгдэлд “Боловсрол, шинжлэх ухааны хяналтын албаны интернэт эх сурвалжууд тавдугаар сарын 31 болон зургадугаар сарын 1-ний өдрүүдэд DDoS халдлагад өртсөн” хэмээн дурджээ.

Халдлага гарсан даруйд хариу арга хэмжээг шуурхай авсаны дүнд серверүүдийн үйл ажиллагааг доголдохоос сэргийлж чадсан байна.

Төгсөгчдийн улсын шалгалт тавдугаар сарын 27-нд газар зүй, уран зохиолын хичээлийн шалгалтаар эхэлжээ. Тавдугаар сарын 29-нд математик, 31-нд хими болон түүх, зургадугаар сарын 3-нд орос хэлний шалгалт товлогдоод байгаа юм. Энэ жил Орост дунд сургуулийг 750 мянган хүүхэд төгсч улсын шалгалт өгч байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж