Хятадын алдарт Тянь ань миний талбай дээр байлдааны сүрлэг танкнуудын цувааг зогсоохоор эрс шийдэмгий байдалтай зогсч буй гартаа хоёр ууттай зүйл барьчихсан, цагаан цамцтай залуугийн зургийг мэдэхгүй хүн дэлхийд ховор биз ээ. Одоо хэр нь хэн байсан нь тодорхойгүй тэрхүү зоригт залуу нь Тянь ань миний талбай руу нэвтрэхээр ирж буй танкны цувааг амь биеэрээ дэнчин тавьж хэсэг хугацаанд зогсоосон бөгөөд түүний гэрэл зураг дэлхий дахинд эрх чөлөө, ардчилал, эр зоригийн бэлгэ тэмдэг болсон. Тус улсын түүхэнд “хар өдөр” болон тэмдэглэгдсэн Тянь ань миний хядлага буюу эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцсэн мянга мянган оюутан залуусын эсрэг төр засаг хүч хэрэглэн, жагсаал цуглааныг цус урсган нухчин дарсан тэр өдрийг өнөөдөр Хятадын ард түмэн огт санахгүй байгаа гэнэ.
Ердөө гучхан жилийн өмнө болсон энэ үйл явдлыг тэд гэнэт мартсан нь түүхийн хуудаснаас өөрсдийн харгис үйлдлийг арчин хаях гэсэн эрх баригчдын хатуу бодлоготой холбоотой байж магадгүй юм. Өнөөдөр /2019.06.04/ Тянь ань миний тэмцлийг нухчин дарсны 30 жилийн ой тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан “BBC” агентлагийн сурвалжлагч өдгөө мянга мянган жуулчны хөлд дарагдах болсон Тянь ань миний талбай дээгүүр алхаж буй Хятад хүмүүст танкны цувааг хаан зогсож буй залуугийн зургийг үзүүлээд зурагны талаар ямар нэгэн зүйл мэдэх эсэхийг нь асуужээ. Хөгшин залуу, хүүхэд багачууд гээд бүхий л насны төлөөллийн маш олон хүнээс асуухад нэг нь ч энэ зургийн талаар юу ч мэдэхгүй, зарим нь огт хараагүй гэж хариулж байна гэнэ. Тийм байх боломжгүй. Гурав дөрвөн зуун жилийн өмнө биш дөнгөж гучин жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ.
1989 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног орчим үргэлжилсэн тэмцлийг зургаадугаар сарын 3-4-нд шилжих шөнө цус урсган дарсан байдаг. Энэ үйл явдлын талаар ярих, бичихийг Хятадад хатуу хориглодог бөгөөд Бээжингийн эрх баригчид ч энэ үйл явдлын талаар тэр бүр ам нээдэггүй. Тэгвэл саяхан Хятадын батлан хамгаалахын сайд Тянь ань миний тэмцлийг зэвсгийн хүчээр дарсан явдлыг өмгөөлсөн мэдэгдэл хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ.
Сингапурт болж буй бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын чуулганд оролцсон Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэгээс энэ талаар байр суурийг нь асуухад тэр “Энэ үйл явдал бол улс төрийн үймээн самуун байсан бөгөөд засгийн газрын авсан арга хэмжээ зөв байсан. Тухайн үед зөв арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон” хэмээн хариулсан байна.
Жил бүрийн зургаадугаар сард 1989 онд Тянь ань миний талбайд гарсан хэрэг явдлыг дурсах ямар нэг албан ёсны арга хэмжээ огт зохион байгуулагддаггүй. Харин хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл болон тэдний ар гэрийнхэн энэ өдрүүдэд янз бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэхийг оролддог ч Хятадын интернэт, хэвлэл мэдээллийн хатуу цензур энэ үед улам хүчтэй ажилладаг аж.
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараах цуст тэмцлийн галыг өрджээ. Ден Сяопиний өөрчлөлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв.
ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос “гажууд” өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барлаа гэсэн мэдээлэл гарсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ.
Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 15-ний өдөр Тянь ань миний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ. Энэ бол түүхэнд Тянь ань миний хядлага хэмээн тэмдэглэгдсэн хар өдрүүдийн эхлэл байв. Ингээд жагсаал цуглаан улам өргөжиж, оюутнуудаас гадна Бээжингийн жирийн иргэд ч жагсаалд нэгдэн жагсагчдын тоо аль хэдийн 100 мянга даваад байсан юм.
Удалгүй байдал улам хурцдаж, чөлөөлөх армийн цэргүүд болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хааж эхлэв. Зургадугаар сарын 3-ны оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь ань миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Дараа өдөр нь буюу зургадугаар сарын 4-ний үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлж, үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5.40 цагийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.
Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ буцаажээ.
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хориглосон байна. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад цахим хуудсаар Тянь ань миний бослогын талаархи мэдээлэл хайхад гарч ирдэггүй. НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол юм.
Эх сурвалж:BBC, GUARDIAN
ганаа 2019-06-04 49.0.212.62
1989 оны зун хятадууд зөв зүйл хийсэн хэрвээ жагсагчид ардчилагчид оюутнууд амжилтанд хүрсэн бол хятад улс зөвлөлт холбоот улсын араас орох байсан
зочин 2019-06-04 66.181.161.23
Хятадуудад зөвлөхөд , … Гараг ертөнц , хүн төрөлхтөний ирээдүй бол ардчилал . Энэ дэлхийн бүх улс эрт орой хэзээ нэгэн цагт ардчилсан улс л болно ..Тэр үед ,, гунигт түүх ,, багатай л байвал зүгээрсэн дээ ..
Монгол 2019-06-04 66.181.180.51
Чамд зөвлөхөд хятад улс нэгдмэл хүчирхэг дотороо самуунгүй баых хэнээс илүү бидэнд хэрэгтэй
kub 2019-06-04 202.126.89.125
setgegdluudiig kharakhad mongolyn ireedui ulam bur burkheg kharagdaj baina 🙂 kharamsaltai yum … kharin khyataduudad gazar.nitag ni l bayalagtai bayalaggui kheregtei bolokhoos maanar khereggui l bolov uu …
Зочин 2019-06-04 182.160.39.142
алсан учраас самуун таригчид үхэж хятад тогтвортой цэцэглэн хөгжсөн.
Зочин 2019-06-04 124.158.90.31
Оюутануудыг танкаар амьдаар нь пяцалж алж байсан гэдэг биздээ.
Зочин 2019-06-04 124.158.90.31
Оюутануудыг амьдаар нь танкаар пяцалж алж байсан гэдэг биздээ.
Zochin 2019-06-04 103.229.121.139
Zuv sh dee,ardchlal ardchlal gej hudalaa hashigraad bval ingeed alaad bh heregtei sh dee,tur mash zuv zuil hiisen bna,dur zorgooroo amidrana gej yu bsan yum
Зочин 2019-06-04 182.160.38.44
түүхээс арчих хэрэгтэй. ардчилал гэж самуурсан бол яг манайх шиг дампуурахгүй юу? азаар нам дарсан. одоо манайд ч гэсэн 90 оны хог самуурлыг түүхээс арчих хэрэгтэй. нийгмийн хог шаарууд ямар байдгийг хангалттай харууллаа.
ҮХЭР МОНГОЛ 2019-06-04 122.201.24.167
ХЯТАД ВИЗГҮЙШДЭЭ ЗАЙЛДАА.
Зочин 2019-06-04 66.181.161.23
Хятад хүн ямарыг би мэдэхгүйээ .. Харин цэвэр Монгол хүн Ардчилал гүйгээр нэг ч хонож чадахгүй шдээ ..Дарга нараа хараахгүй яаж амьд явах юм бэ ?…ха ха … Ардчилал мандтугай …хурай
Зочин 2019-06-04 202.131.245.243
Манай талбай дээр 90 онд хэдэн э****з, хурлийз бачканууд хуушуур идэж, хушигаа маажиж хэвтсэнийгээ хувьсгал хийсэн гэж ярьдаг юм. Нухчин дарсан бол хэн ч араас нь үгүйлэхээргүй байсан. Тэгсэн бол өдийд ингэж муугаа үзэж суухгүй байлаа, монголчууд.
ҮХЭР МОНГОЛ 2019-06-04 122.201.24.167
ХОЙД СО ВИЗГҮЙШДЭЭ ЗАЙЛААЧ
сүхээ 2019-06-04 49.0.212.62
хойт со бол соцалист сестемд ямар ч хамаагүй тэнд хэзээч прагын хавар тянь миний талбайд болсон үйл явдал гарахгүй хойт солонгос харгис бурангуй нэг хүнийг хэт тахин шүтсэн харгис хаант улс юм ленин сталин мао тито чаушеску нар ч тийм дарангуйлал бий болгож чадахгүй кимийх бол тэд нараас тэс өөр үе залгамжилсан бурхний оронд өөрийгөө орлуулсан хаант засаглал юм
Зочин 2019-06-04 85.62.234.180
Бага багаар базаж ойртож байгаад ар монголыг ч ингэж дарна.удахгүй биз .Уйгурчууд дээр хийж буй үйлдүүд нь ижилхэн шүү дэ. .
Paвcaл 2019-06-04 174.216.10.133
Энэ бол тухайн улсын дотоод асуудал. Хэрэв тэр том гүрэн самуурсан бол бид уусчихсан хөл толгойгүй явж байгаа. Бусдын хэрэгт оролцох юм бол тэд бидний хэрэгт ч оролцоно. Бандaaшаа оёж сурцгаая.
ОРТОМ РАВСАЛД 2019-06-04 122.201.24.167
ЧАМАЙГ ХЯТАД БАНДААШТАЙ ГЭДЭГ ДЭЭР МӨРИЙЦЭХ Ч ХЭРЭГГҮЙ.ККК
Зочин 2019-06-04 174.216.35.173
Хоёулаа xyжаа бандaaштай ш дээ. Чамайг ч гэсэн тийм гэхэд мөрийцөх хэрэггүй.
Mongold 2008 onii 7 sariin 1-d bolson hyadlagiig b** mart! 2019-06-04 108.218.234.108
Medeelleer 5 buuduulsan humuusiig gargaad baisnaas uur sharhdaad nasaaraa tahir dutuu bolson humuus baisan bilee. Amerikiin neg setguulch daraa ni mongold ochood ter uyer sharhadsan humuusees neleen haij suraglaj baij tsaraig ni gargahgui, duug ni uurchlunu gesen bolzoltoigoor survaljlaga avaad net-d tavisaniig uzsen, lav 10-d hun baisan. Manai mongolchuudiig mash hultsengui, noomoi, erhiinhee tuluu temtsej chaddaggui humuus yumaa geed Amerik setguulch bur gaihaad baisan.
Зочин 2019-06-04 202.21.108.185
Монголд Батмөнх дарга удирдаж байсан тулдаа цус асгараагүй өнгөрсөн. Ясны коммунист С. Баяр, Нямдорж мэт байсан бол танкаар дараад өнөөдөр бид Хойд Солонгос шиг хилээ хаадаг ядуу зэлмүүн орон байж ч болох байсан. Хааяа Орос, Хятадаас хүнсний тусламж аваад
Зочин 2019-06-04 88.20.45.121
Хятад монгол хоёр чинь алдарт ГОГ МАГОГУУД ШҮҮ дээ. Хүний дүрстэй л болхоос
Зочин 2019-06-04 203.226.207.205
1990 онд Монголын улс төрчид ч бас Сүхбаатарын талбай дээрх жагсаалыг ажиглан байдал ширүүдвэл нухчин дарах команд өгөх гэж байсан юм гэсэн шүү бурхан минь!!! Харин жагсаал тайван болсон болохоор цус урсгаагүй юм гэсэн.
irgen 2019-06-04 103.57.94.140
Bidend ogt padliigui asuudal
Зочин 2019-06-04 182.160.0.76
Bidend yamar hamaa bndaa. Ogt hamaagui. Omnoo hiih ajil bn.
ҮХЭР МОНГОЛ 2019-06-04 122.201.24.167
УРД ТҮРЭМГИЙ УЛС БИЙГ САНУУЛЖ БАЙНА БУРУУ ЮУ ТЭГЭЭД
Зочиш 2019-06-04 202.131.227.82
Барууныханы бодлого шүү дээ. Улс орнуудыг өөрсдийн эдийн засгийн хэв загвар оруулж тоглуулах сонирхолтой. Орос, манай хоёр бол будаа болсон ш дээ хөөрхий. Хятадууд харин манайхан шиг болоогүй бодлогоо зөв гаргаад явчихсан гэж боджийн
Зочин 2019-06-04 64.119.21.127
Манай Ардчилалынхан , Хятадуудын энэ акцийг тууштай дэмжиж байна гэж нилээд шуурсан даа 1990-ээд онд. Гэтэл тэмцэгч Хятад залуусын нэг шаардлага нь "Ар Монгол бол Хятад улсын салшгүй хэсэг , Ар Монголыг Хятадын харъяанд эргүүлэн оруул" гэсэн утгатай байсан юм гэсэн шүү Бурхан минь
Зочин 2019-06-04 202.131.245.243
БНМАУ-г хүлээн зөвшөөрсөн 1949 оны ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээг энэ ардчилсан жагсагчид цуцлахыг шаардаж байсан юм.
Зочин 2019-06-04 112.72.12.10
Заа тэгээд Ард түмэн ямар байна төр нь тийм байдагийн жишээ шүүдээ. жинхэнэ ардчилал хүний эрх гэхээсээ илүү үндэсний үзэл, хэдэн зуун жилийн өмнө өнгөрсөн түүхэн үйл явдлын хойноос гадаад хүн бүрийг үзэн ядаж гомдоллох үзэл зөвхөн өөрийн эрх ашгийн төлөөх амин хувийн ашгаа тэнгэрт тулгах үзэл Хятад хүмүүст их.
Зочин 2019-06-04 66.181.187.132
Hytadad ardchilal hergguiee.
Зочин 2019-06-04 66.181.176.107
Манай нь ардчилын анхдагч гэж цээжээ балбагч нарыг тэгэх байсан юм тэгсэн бол өдийд хүзүүгүй болтлоо таргалахгүй байсан юм
зочин 2019-06-04 103.87.255.66
Монгол улс ардчиллын замаар хөгжсөний буруу огт байхгүй бид азтай ард түмэн. Иймюм сутралчлахаа больвол яасан юм бэ. Чөлөөт зах зээлд шилжиж хөгжсөний үр дүнд өнөөдөр өдий зэрэгт хүрсэн. Алдаа оноо байгаа засаад сайжруулаад явах ёстой. Манай улсын алдаа системдээ биш эрх мэдэлтнүүдийн ёс зүйгүй, алдаатай бодлогоос хамааралтай.
Зочин 2019-06-04 203.91.112.198
анархизмийг дарж чадсанаар хятад өнөөдөр дэлхийг атгаж эхэлж бна манай аймхай хулчгар дарга нар анархизмд бууж өгсөнөөр ерөнхий сайд нь хүртэл гадны компаний ажилчинд нусаа суга алагдуулаад зогсож байгаа юм
zochin 2019-06-04 122.201.31.95
BITGII SOLIOR.
Зочин 2019-06-04 185.177.21.175
харгис боловч алсаа харсан ухаалаг зүйл хийсэн
SS 2019-06-04 66.181.168.8
Unuudur 6r sariin 4! Haaltan dotorh toogoo zas!
кккк 2019-06-04 43.228.129.4
Энэ босогчдын тавьж байсан шаардлага дотор ЗХУ БНМАУ-гаас цэрэгээ гаргахыг шаардах
Улмаар БНМАУ-г БНХАУ-д нэгтгэж байсан гэсэн үнэн үү
Зочин 2019-06-04 202.131.245.243
БНМАУ-г хүлээн зөвшөөрсөн 1949 оны ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээг энэ ардчилсан жагсагчид цуцлахыг шаардаж байсан юм.
Зочин 2019-06-04 66.181.167.253
Цуцалсан бол Өвөр Монголоо авах байсан юм бишүү
Зочин 2019-06-04 202.131.245.243
Чамайг мал л гэе даа.
зочин 2019-06-04 122.201.21.70
ардичлал гэж солиорсон хэсэг бүлэг этгээдийн үймээн байсан.нухчин дараагүй бол Юун одоогийн хөгжил цэцэглэл дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх хоорондоо талцаж дайтсан улс болох байсан.
Зочин 2019-06-04 122.201.24.167
ЧИ МАЛ БИ Ч МАЛ БИД БҮГДЭЭРЭЭ МАЛ.ККККК
ҮХЭР МОНГОЛ 2019-06-04 122.201.24.167
ЧИ МАЛ БИ Ч МАЛ БИД БҮГДЭЭРЭЭ МАЛ.ККККК