Молотов-Риббентроп нарын гэрээний эхийг анх удаа дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Молотов-Риббентроп нарын гэрээний эхийг анх удаа дэлгэлээ

Молотов-Риббентроп нарын гэрээний эхийг анх удаа дэлгэлээ

"Историческая память" сан өөрийн цахим сайтдаа 1939 онд тухайн үеийн ЗХУ болон Германы хооронд байгуулсан Харилцан үл довтлох тухай гэрээний орос хэл дээрх эх хувийг анх удаа олон нийтэд дэлгэн харууллаа. Энэхүү баримт бичгийг Молотов-Риббентропийн гэрээ гэж түүхэнд нэрлэдэг.

Энэ баримт бичгийн герман хэл дээрх эхийг өмнө олон нийтэд дэлгэгдэж байжээ.

Энэхүү баримт бичгийг ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Вячеслав Молотов, Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроп нар тус тусын улсын Засгийн газрыг төлөөлөн 1939 оны наймдугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээ ёсоор Хоёр улс бие бие рүү үл довтлох үүрэг хүлээхийн сацуу хэрвээ нэг нэг улс нь гуравдагч этгээдтэй дайны байдалд орвол дайсан этгээдтэй нь эвсэхгүй хэмээн тохирсон. Гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаа дуусмагц нэг удаа таван жилээр сунгагдах нөхцөлтэй байжээ.

Гэвч Герман улс энэхүү гэрээгээ зөрчин 1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ руу довтолсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж