П.Тунгалаг ОУОХ-ны данстай болов

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

П.Тунгалаг ОУОХ-ны данстай болов

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 20+20” хөтөлбөрийн дагуу ОУОХ-ны шинэчлэгдсэн салбар комиссууд ба түүний гишүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд сонордуулав.

Өдгөө ОУОХ нь 13 салбар комисстой ажиллах бөгөөд МҮОХ-ны спортын наадам ба холбоод хариуцсан референт Пүрэвсамбуугийн Тунгалаг комисст гишүүнээр сонгогджээ. П.Тунгалаг нь англи хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй, 1999 оноос МҮОХ-нд аижллаж буй, эмэгтэйчүүд ба спорт комиссийн зохицуулагчийн  сонгуульт албыг гүйцэтгэдэг, Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн “Эмэгтэйчүүд ба спорт” комиссийн гишүүн байсан, 2004, 2006, 2008, 2010, 2012 оны зун, өвлийн олимпийн наадамд Монголын багийн штабын OCA, IOC-ийн эмэгтэйчүүд ба спортын чиглэлийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм. Өмнө нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичигийн дарга Ж.Отгонцагаан 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссийн гишүүн. Харин өдгөө 88 нас сүүдэр зооглосон Ш.Магван 1977 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр сонгогдож, 2009 оноос хүндэт гишүүн болсон билээ. П.Тунгалаг нь 2015 оноос эхлэн Монгол улсаас ОУОХ-ны комисст данстай цорын ганц бөгөөд анхны эмэгтэй төлөөлөгч боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж