Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Хүүхдийн эрх учраас зодож, загнаж болохгүй гэж ярьдаг хэрнээ хүмүүжлийн зүй бус доголдолтой цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал, элдэв зөрчил сүүлийн жилүүдэд гарах болсон. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард нийслэлийн Баянгол дүүрэгт  үйл ажиллагаа явуулдаг "Монгол Маамуу” цэцэрлэгийн багш Д.Баясгалан нь ой арван сартай охиныг памперсандаа бааснаас үүдэн бөгсийг нь угаахдаа бойлууртай халуун усаар шалз түлж хохироосон хэрэг гарсан. Тухайн үед охин  түлэгдэлтийн гуравдугаар зэрэгтэй оношлогдон эмчлүүлсэн юм.

Тэгвэл охиныг түлсэн Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” хэргийн шүүх хуралдаан энэ сарын 5-ний өдрийн 11.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

Эргэн сануулахад " Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж