Asiana Airlines-ийг Korean Air худалдаж авч магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Asiana Airlines-ийг Korean Air худалдаж авч магадгүй

Asiana Airlines-ийг Korean Air худалдаж авч магадгүй

БНСУ-ын үндэсний агаарын тээврийн хамгийн том компани болох Korean Air Asiana Airlines компанийг худалдаж авах талаар судалж байгааг тус компанийн ерөнхийлөгч өнөөдөр /2019.06.03/ мэдээлжээ.

Сөүл хотод болж байгаа IATA буюу Олон улсын агаарын тээврийн холбооны жил тутмын 75 дахь ерөнхий чуулганы үеэр Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Вон Тэ  “Энэ бол ярихад эрт байгаа асуудал. Гэхдээ хувьцааг худалдан авах боломжийг судалж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Чо Вон Тэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өвчний улмаас нас барсан эцэг Чо Ян Хог залгамжилж, Korean Air компанийн ерөнхийлөгч болсон юм.

Asiana Airlines-ийн толгой компани Kumho Asiana групп өөрийн эзэмшлийн 33.5 хувийг сонирхсон хөрөнгө оруулагчдад зарах гэж байгаа юм байна.

Улаанбаатар-Инчеоны чиглэлд БНСУ-ын компаниудаас зөвхөн Korean Air компани нислэг үйлддэг байж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахь эрхийг Asiana Airlines компанид авч байсан. Хэрэв дээрх мэдэгдэл биеллээ олбол Улаанбаатар-Инчеоны чиглэл дахин нэг компанийн эзэмшил болох магадлалтай боллоо.

 Эх сурвалж:KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж