Ньюс хөтөч: Хуулийн байгууллагын сүрдүүлэг, дарамтын талаар иргэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хуулийн байгууллагын сүрдүүлэг, дарамтын талаар иргэн мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хуулийн байгууллагын сүрдүүлэг, дарамтын талаар иргэн мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09:00

  • "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг Novatel hotel, Ballroom танхимд болно.

10.00

  • Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын (ДШУ)-ын VIII хуралдаан Гадаад харилцааны яаманд болно.
  • Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • “Blue Sky” зочид буудалд Монгол, Казахстаны бизнес форум болно.

10.30

  • ХАН УУЛ дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд 1,2 километр авто зам, 11:20 цагаас тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2,8 километр авто замын нээлтийн үйл ажиллагаатай. Нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцоно.

11.00

  • Хувийн ашиг сонирхлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хорих, хүч хэрэглэх, дарамтлан сүрдүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан цагдаа, прокурорын талаар Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Ж.Наранбаатар өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
  •  Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн чуулган болно.

14.00

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

15.00

  • “Аюуд” цамхагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар мэдээлнэ.
  • Түр хорооны хуралдаан болно.
  • МУИС-ийн 1-р байрны 320 тоотод "Нано хиймэл дагуул ба Шинэ боломж" буюу Монгол Улсын хоёрдахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийн танилцуулга болно.

17.30

  •  “Корпорейт Хотел энд Конвеншн Центр”-т "Хүүхдийн эрүүл мэндийн форум"  болно.

19.00

  • “IСinema”-д “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж