ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09:00
- "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг Novatel hotel, Ballroom танхимд болно.
10.00
- Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын (ДШУ)-ын VIII хуралдаан Гадаад харилцааны яаманд болно.
- Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
- “Blue Sky” зочид буудалд Монгол, Казахстаны бизнес форум болно.
10.30
- ХАН УУЛ дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд 1,2 километр авто зам, 11:20 цагаас тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2,8 километр авто замын нээлтийн үйл ажиллагаатай. Нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцоно.
11.00
- Хувийн ашиг сонирхлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хорих, хүч хэрэглэх, дарамтлан сүрдүүлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан цагдаа, прокурорын талаар Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Ж.Наранбаатар өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийнэ.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн чуулган болно.
14.00
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
15.00
- “Аюуд” цамхагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар мэдээлнэ.
- Түр хорооны хуралдаан болно.
- МУИС-ийн 1-р байрны 320 тоотод "Нано хиймэл дагуул ба Шинэ боломж" буюу Монгол Улсын хоёрдахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийн танилцуулга болно.
17.30
- “Корпорейт Хотел энд Конвеншн Центр”-т "Хүүхдийн эрүүл мэндийн форум" болно.
19.00
- “IСinema”-д “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт болно.