Монголын шигшээ баг Брунейтэй тоглоход гурав хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг Брунейтэй тоглоход гурав хоног үлдлээ

Монголын шигшээ баг Брунейтэй тоглоход гурав хоног үлдлээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай 06-р сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ. Манай шигшээ 05-р сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад 06-р сарын 04-нд Улаанбаатар хотод газардана. “Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм. Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй. Та бүхэн 06-р сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байрнаас хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой. Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж