XIV Далай лам: Трампын буруу

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

XIV Далай лам: Трампын буруу

XIV Далай лам: Трампын буруу

Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам "Sputnik"-т ярилцлага өгч, Орос болон Америкийн Ерөнхийлөгч нарын тэргүүлэх үүрэг хариуцлага, ардчилал, шашны ач холбогдлын талаар ярьжээ.

Тэрбээр ярилцлагадаа “ОХУ бол аугаа үндэстэн бөгөөд Өрнө, Дорно буюу Европ, Ази хоорондын гүүр юм. ОХУ нь оюун санааны амар амгаланг сурталчлан дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна” хэмээн тэмдэглэсэн байна.

XIV Далай лам “Путин ОХУ-ын удирдагчийн хувьд сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явдлууд, асуудлуудад ач холбогдол өгч буйг нь би сайшааж байна. Өнөөдөр дэлхий маш хүнд цаг үеийг даван туулж байна. Энэ үед Ерөнхийлөгч Путин маш анхаарал болгоомжтой байх нь чухал” хэмээн онцолжээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар хэлэхдээ “Трамп бол аугаа үндэстний удирдагч бөгөөд агуу үүрэг хариуцлага хүлээдэг. Ерөнхийлөгч бол мэдээж түүний ажил. Би шүүмжлэх эрхгүй ч Саудын Арабад сая сая зэр зэвсэг худалдсан нь буруу гэж бодож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрээс гарсан нь маш харамсалтай” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: The Sputnik news

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж